Эртний гүн ухаантан Екклесиаст: “ Наран доор
шинэ зүйлс үгүй” гэж хэлсэн байдаг. Үүнийг үнэний хувьтай гэж үздэг бөгөөд ямар
нэг зүйлийг үр ашиггүй мөрөөдөж суухын оронд бусад хүмүүсийн туршлагыг судлах
нь, зорилгод хөтлөх гол арга болох мэдээлэл цуглуулах боломжийг олгодог гэнэ.
Жишээ нь, Та Африк руу аялахыг хүслээ гэж бодъё. Танд, замын зардал, тухайн улс орны талаар мэдлэггүй, хэнтэй явах, ганцаараа явбал аюултай, хэл мэдэхгүй гэх мэт маш олон саад бэрхшээлүүд гарч ирэх болно. Хэрэв та, энэ хүслээ ойр дотныхон, танил тал, найз нөхөдтэйгээ зүгээр л хуваалцвал, тэд, шууд л боломжгүй зүйл гэж ятгаж гарах нь гарцаагүй. Харин, “Би Африк явах гэсэн юм” гэхийн оронд, “Би Африк явмаар байна. Гэхдээ...” гээд, энэ зүйл, болох боломжгүйг харуулах дээрхи бүх хүндрэл, саад, бэрхшээлийг тоочих ёстой бөгөөд энэ үед, танд, эдгээр асуудлуудыг шийдэх гайхалтай их мэдээлэл, санаанд оромгүй хүмүүсээс ч цугларч эхэлдэг байна. Энэ аргыг саад бэрхшээлээр дамжуулан мэдээлэл цуглуулах арга гэж нэрлэдэг, гайхалтай үр дүнтэй арга аж. Мэргэн уншигч та, “Африк явах хүсэл”-н оронд юуг ч орлуулан ашиглаж, мэдээлэл цуглуулж болно гэдгийг таамагласан биз ээ. Энэ нь, бүх хүний сэтгэхүй, харилцан ярилцагчидаа аливааг тайлбарлан таниулах, аливаа асуудлуудыг шийдэх өвөрмөц гарцуудыг санал болгох, итгүүлэн үнэмшүүлэх зорилго бүхий гайхалтай чадварыг агуулж байдагтай нь холбоотой гэнэ. Энэ хялбар аргаар, хүссэн мэдээллээ төрөл бүрийн хүнээс хангалттай авч чаддаг. Энэ аргыг эртний гүн ухаантнууд, эрдэмтэн мэргэд ихээхэн ашигладаг байсан гэнэ. Мөн ашигтай мэдээлэл авах хамгийн шилдэг арга бол ном гэдгийг дурдахгүй өнгөрч болохгүй бөгөөд энэхүү мэдээлэл авах агуу “хэрэгсэл” номын тухай мэдэхгүй хүн үгүй биз ээ.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Jun 19, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.