Sugar

Серотонин-баяр баясгалангийн гормон

Dec 02, 2016 - by Nimo

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд

Серотонин-баяр баясгалангийн гормон

Баярлах хоёр янз байдаг байна. Тайван, гэгээлэг, аз жаргал өгсөн баяр, нэг бол хөөрч догдолж ухаан санаагаа алдмаар баяр гэж хуваагдна. Догдолж баярлахад дофамин гэх гормон, тайван сэтгэл ханасан баярт серотонин гэх гормон үйлчилдэг.

Серотонин нь эхэндээ гормон биш тархины нейромедиатор гэх мэдрэлийн эд эсүүдэд лугшилт маягаар өгөгддөг бодис байдаг бөгөөд дараа нь цусанд орох үед гормон болж хувирдаг. Серотонин дутагдсан үед сэтгэл санаа тогтворгүй болох, түгшимтгий болох, эрч хүчээ алдах, мартамхай болох, эсрэг хүйсийнхнээ сонирхохоо болих, сэтгэл санааны гүн хямрал депресст орох зэрэг зовиурууд илэрдэг. Серотонин өсөхөд, хүний сэтгэл санаа сэргэж, хүч чадалтай болдог. Серотонины түвшингээ дээшлүүлэхийн тулд:
-нар салхинд илүүтэй гарч байхыг хичээх, гэр орон, өрөө тасалгаандаа тод гэрэл хэрэглэх
-алхаа гишгээндээ анхаарах, мөрөө цэх хараа дээгүүр алхах нь өөртөө итгэлтэй болгож серотониныг өсгөдөг.
-серотонинтой хоол хүнс хэрэглэх. Хамгийн их серотонин агуулдаг хүнс бол хатуу сыр юм. Өөхгүй мах, өндөг, далайн байцаа, хивэг, хар чавга, мөөг, аарц, шар будаа, цагаан будаа, гурвалжин будаанд байдаг. Хэрэв, организм дах серотонин буурчихсан байгаа бол В-н төрлийн амин дэм хэрэглэдэг. Мөн өдөр бүр жимс жимсгэнэ хэрэглэх нь серотониныг өсгөдөг.

Мөн идэвхитэй хөдөлгөөн, цэвэр агаарт алхах, таатай хүмүүстэй харьцах, дуртай хөгжимөө сонсох, дуртай зүйлээ хийх зэрэг нь таны баяр баясгалангийн дааврыг нэмэгдүүлдэг байна. Түүнчлэн, энэхүү, серотонин гормоны түвшин өсөхөд сэтгэл санаа сэргэж, сэтгэл санаа сэргэхэд, серотонин өссөөр байдаг аж.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд

Dec 02, 2016 - by Nimo

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo