Sugar

АЗ ЖАРГАЛ-аас танд бичсэн захидал

Mar 07, 2017 - by Nimo

Сонин хачин

АЗ ЖАРГАЛ-аас танд бичсэн захидал

Та, үүнийг уншиж байна гэдэг тань, та миний захидлыг хүлээн авчээ гэсэн үг. Баярлалаа найз минь, захидлыг минь заавал уншаарай!  

Би, зөндөө олон зүйл яримаар байна. Би маш өндөр настай. Би ер нь мөнхөд байсан байх аа. Тиймээс надад, хүн төрөлхтөний тухай маш их мэдээлэл цугларсан байдаг. Тэгтэл, хэн ч, хэзээ ч намайг судлахыг оролддоггүй нь их сонин санагддаг. Уул нь их л хэрэгтэй, ашигтай баймаар. Бүгдээрээ л, “Аз жаргал, аз жаргал...” гээд, яриад л, бужигналдаад, мөрөөдөөд хайгаад байдаг. Харин би чинь хаашаа ч нуугддаггүй шүү дээ. Хаашаа ч зугтаагаагүй, үргэлж дэргэд чинь байж, намайг анзаарахыг хүлээгээд байж байдаг. Яаж ч намайг анзаарах билээ дээ, намайг ямархуу харагддагийг ч та нар, сайн мэдэхгүй юм чинь. Мэдэхгүй байж, хайгаад байдаг чинь хөгжилтэй санагддаг. Ер нь намайг анзаардаггүй л дээ, яагаад гэвэл, та нар намайг өөрсөд өөрсдийнхөөрөө төсөөлдөг. Хэн нэгний хувьд би, амтлаг бялуу, эсвэл байгаль дэлхийтэй харьцах, эсвэл олны танил болж нэрд гарах, бүр аймаар нь, зарим хүний хувьд, бусдын азгүйтэл аз жаргал байхыг нь яана. Харамсалтай нь, ийм хүмүүс байдаг. Би бол тодорхой хаяггүй, хорвоо дэлхийгээр хэсүүчлэн явдаг. Хэн нэгнийд амьдарчихмаар байв ч тэр бүр намайг оруулдаггүй. Тэгснээ, азгүйтэлийг бүгд таньдаг намайг таньдаггүй нь сонин. Намайг эрж хайн тулж ирээд л танихгүй анзаарахгүй, зөрөөд л өнгөрдөг. Магадгүй эрж хайх газраа олохгүй байгаа юм болов уу. Жишээ нь, зарим нь, аз жаргалыг гэрлэлтээс хайдаг, зарим нь ажил, албан тушаалаас, эсвэл үр хүүхдээсээ хайдаг. Энэ буруу шүү. Хэрэв гэрлэлт, ажил, хүүхдийг чинь холдуулчихвал, аз жаргалгүй болох юм уу? Аз жаргал бол хүний төрөлх байдал, оршихуй тань юм шүү дээ. Зарим хүмүүс, “тэр үе л аз жаргалтай, байж дээ” гэж үглэж байх нь бий. Тэгэлгүй дээ, тэр үед нь бий байсан л байхгүй юу, ганцхан үүнийг анзаараагүй байж байгаад дараа нь л анзаарах юм. Тэр үедээ бас л, юу ч юм хэрэгтэй, нэг л дутуу санагдаад л намайг анзаараагүй. Хэн нэгэнд машин, нөгөөд нь байр, эсвэл төгс хайр дурлал, магадгүй сая доллар хэрэгтэй байж, түүнийгээ л авчихвал аз жаргалтай болно гэж бодоцгоодог. Хүнд, ер нь үргэлж, заавал ямар нэг юм дутуу санагддаг. Тэр зүйлсийг нь тэр дор нь өгчихлөө гэхэд дахиад л, өөр зүйлсийг хүсч эхлэн, одоо үүнийг л авчихвал, аз жаргал ирнэ гэж боддог. Хүмүүс минь, та нар, намайг тойруулаад хичнээн их хэрэгт хэрэггүй зүйлийг овоолно вэ? Бүр ядарчихлаа, улам л надаас холдож байх юм. Бас,“Аз жаргал бол, та, бусдад хэрэгтэй байх”, гэж их гоёор хэлцгээдэг. Гэтэл өөртөө хэрэгтэй байх асуудлаа яахав? Өөрийгөө хувааж өгөөд, аз жаргалыг мэдэхгүй дуусах ёстой гэж үү? Бусдыг халамжлах, санаа тавих сайн ч мөн өөрийгөө мартаж болохгүй. Таны дотор Аз жаргал байж байвал, таныг тойроод Аз жаргал гэрэлтэж байдаг. Та, намайг буюу Аз жаргалыг хичнээн хүнд бэлэглэж тараана гэж бодно. Нээрээ шүү, та, үзээрэй! Намайг, ямар нэг зүйлд оноож, хайж хүлээх чинь утгагүй. Жишээ нь, та нар, “Үр хүүхэд аз жаргал” гэдэг. Хүүхэд чинь өсч том болоод тусдаа амьдрах боллоо. Аз жаргалаа дагаад, хүүхэд дээрээ очоод, хувийн амьдралд нь ороод хүндрүүлээд байх уу? Эсвэл, хүүхэд чинь ээж, аавынхаа Аз жаргалыг аваад явахгүйн тулд гэртээ байгаад байх юм уу? Тиймээс, чиний Аз жаргал чинийх л байх ёстой, юунаас ч хамааралгүй байх ёстой гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Та нар, хорвоогоос үүрд явж буй хүний дэргэд зогсоод би, намайг мэдэхгүй явж байгаад нь харамсан, нулимсаа арчин зогсдогийг минь хардаг ч болоосой. Хүмүүс, яг явах үедээ, “Аан, аз жаргал гэж энэ байсан юм байна шүү!” гэж дөнгөж мэдээд үүрд явцгаадаг. Аз жаргалыг олохын тулд, өндрөөс өндөр уулын оргилд гарах гэж, авирч мөлхөж, гар хуруугаа шалбартал амьсгаадах уулчин шиг бүү бай. Уулчин оргилоос бууж ирээд дараагийн оргилд гарахыг л эрмэлздэг. Харин би та нарын үүргэвчинд чинь, эсвэл халаасанд чинь явж, байн байн чихэнд чинь, -“Зогсоод, эргэн тойрноо хараач, би чинь энэ шүү дээ, би чиний аз жаргал байна” гэж шивнэж явдаг юм. Би та нарт, өөрийнхөө гол нууцыг хэлье, би бол цаг хугацаатай бат уялдаатай байдаг. Би, өнгөрсөнд байдаггүй, -өнгөрсөн үе бол, та нарын оюун санаанд үлдсэн, зүгээр сайхан дүр зураг.Би ирээдүйд байдаггүй -энэ бол амттай мөрөөдөл. Би үргэлж одоо цагт байдаг. Би бол цаг хугацааны хором. Таны хором бүр аз жаргал. Өнгөрсөнд харамсал байдаг, ирээдүйд түгшүүр болгоомжлол байдаг. Би харамсал, түгшүүртэй газарт байдаггүй. Би та нарт нэг зүйл хэлье. Та, хэрэв миний захидлыг уншиж байгаа бол, танд нүд байна, харж чадаж байна гэсэн үг. Энэ аз жаргал биш гэж үү? Хэрэв та, хардаггүй байсан бол хэн нэгнээр уншуулж байгаа, уншиж өгч буй хүн байгаа нь бас аз жаргал биш гэж үү? Амьсгалах, явах, дурлах, хайрлах, харах, үнэрлэх, сонсох – бүгд аз жаргал. Намрын шаргал навчис эргэлдэн унах, цасан ширхэгүүд лавсан газар дэлхийг бүрхэн цавцайх, гол горхины чимээ, дөнгөж соёолж буй нялх ногоо энэ бүхнийг харах үеийн тань мэдрэмж, хором бүр аз жаргал юм. Аз жаргалтай үеэ хүн ажиглаж амждаггүй, учир нь, хором бүр нь аз жаргалтай учраас, цаг харах завгүй байдаг. Хүмүүс минь, намайг оруулаач! “Хүн, өөрийнхөө аз жаргалын эзэн” гэдэг хуулиар амьдрахыг гуйя! Та хэдхэн хором түр зогсооч! Мөнхийн хөөцөлдөөнөө зогсоогоод, эргэн тойрноо нягтлан хар даа, та намайг шууд олж харна. Би тантай насан туршид чинь, үргэлж хамт хамт баймаар байна. Хүсвэл та, миний талаар ойр дотныхонтойгоо ярьж хуваалцаарай! Тэд, таныг сонсон, магадгүй хүлээн авч, миний цөхөрсөн шивнээг сонсог. Намайг анзаараг! Ингээд бүгд аз жаргалтай болно. Би таны дэргэд зогсож байна. Баяртай гэж би хэлэхгүй, та, намайг анзаар! Аз жаргал чинь.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин

Mar 07, 2017 - by Nimo

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo