Бидний амьдарч буй ертөнцийн хүмүүс хоёр лагерт хуваагддаг. Эхний лагерт, олонхи буюу, байнгын хүлээлт дунд амьдардаг хүмүүс ордог. Тэд, амралтын өдөр, ээлжийн амралт, шинэ ерөнхийлөгч, он солигдох, ер нь хүлээж болох бүхий л зүйлийг хүлээн амьдардаг. Тэд, зурагтаар амьдарч, юу хийх, юу хэлэх, хаашаа явахыг хэн нэгэн заахыг хүлээж, хэн нэгэн өмнөөс нь аливааг хийчихвэл сайнсан гэсэн хүсэлтэй амьдарна. Тэд, байгаа зүйлс нь өөрчилөгдөж солигдвол, бүх зүйл сайхан болно гэсэн бодолтой байдаг аж.
Харин хоёр дох лагерт, амьдралдаа хариуцлагатай ханддаг хүмүүс багтдаг. Тэд, олонхийн тарьсан, олон оролдлого, алдаануудыг даван туулж, тэд ч үүгээр нь бахархаж байдаг. Тэд ертөнцийг хөдөлгөгч хүч нь болон, өөрийгөө ч түүн дотроо үүрэн явдаг бөгөөд, хязгааргүй нууцуудыг тайлан, зүрх сэтгэлийнхээ дуудлагаар амьдардаг. Тэд хэзээ ч, өнгөрсөнд харамсдаггүй, таатай ирээдүйгээ зүрхэндээ шивнэн, амьдралынхаа хором бүрийг оюун ухаанаа хурцлахад зарцуулж байдаг аж.
Энэ хоёр лагерынхан, хэн нь ч хэнээсээ сайн эсвэл муу биш. Адилхан л амьдралын хугацаа, хэмжээстэй. Хэн ч үүнийг шүүх эрх байхгүй. Гэхдээ бидний, өөртөө хийж чадах ганц зүйл нь, сонголт бөгөөд зүрх сэтгэл маань тайван, аядуу цохилох хэмийг өдөр бүр барих, тэрхүү сонголтыг хийх л чухал юм. Өөрийгөө сонсож, сэтгэлийн дуудлагаа чагнаарай. Бидний азгүйтэл, бүтэлгүйтэлд хорвоо ертөнц хэзээ ч буруугүй байдаг. Хувь заяаны дуудлага, амьдралын шалгуурыг давах, хариуцлага дүүрэн амьдралыг сонгоно гэдэгт тань үл эргэлзнэм...
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Oct 07, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.