Хорвоо
ертөнцийн ямар ч хууль бидний эсрэг хэзээ ч үйлчилдэггүй, харин бид өөртөө
ашигтайгаар эргүүлж чаддаггүй. Хэрэв баян болохыг хүсч байвал бусдыг хөл дээрээ
гарахад тусал, хайрлуулахыг хүсвэл мөн өөрөө хайрла, эрүүл байхыг хүсч байвал
эрүүл мэнддээ ашигтай зүйл хий гэдэг байна. Солилцоо бол амьдралын гол хууль
аж.
- Танд шинэ гутал хэрэгтэй бол хуучин муугаасаа сал. Эд хогшил хувцас хунар ч адил.
- Сайн сайхан, амжилт аз жаргалтай холбоотой зүйлс бодож төсөөлж сур
- Амжилт, хөгжил дэвшилд, бодол санаа, төсөөлөл, зөн совингийн энергээр хүрдэг.
- Бүү санаа зов, шанал
- Аливаа бусдад өгсөн зүйл, 10, 100 дахин үржиж орж ирдэг. /Зээл биш./ Амжилт, ашиг орлого алийг нь ч бусадтай хуваалцаж баярлуул. Олонх шашны 10%-н өргөл энэ хуулиар явагддаг. Хүмүүст тусал.
- Өөрийнхөө авъяас чадварыг баярлуул. Авъяас чадвар, өглөгөөр идэвхждэг..
- Бусдыг хэзээд өршөөж уучил. Өс хонзон бүү өвөрлө.
Амжилт,
аз жаргалд хүрэх замыг тань заах энэхүү зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлээрэй. Ертөнцийн
“аз жаргалын сав” дүүрэн, хязгааргүй. Та яараарай.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Nov 04, 2016 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.