Sugar

Хэл ам, хараалд өртсөн хүнд илрэх шинжүүд

Sep 23, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Ажил үйлс, бодсон санасан бүтэхгүй болох, өвчин зовлонд өртөмтгий болох үеүд амьдралд тохиолдохыг, хүний амьдралын жаргал зовлон ээлжилдэг жамтай холбон үзэх ч, энэ байдал удаанаар үргэлжлэх нөхцөлд, ард олны дунд эртнээс яригдсаар, ам дамжин ирсэн хараал, хэл амны нөлөөлөл байж болох талаас шалтгааныг нь хайгаад үзэхэд гэмгүй юм. Мөн, аливаа таагүй зүйлийн шалтгааныг, тал бүрээс нь эрж хайх, аль болох эрт илрүүлэх, газар авахуулахгүй дарах арга хэмжээ авах нь, ухаант хүний өөртөө тавих үүрэг, зохих хэмжээний халамж юм.

Шалтгаангүй ядарч сульдах, бие эвгүйрхээд удах, эмнэлэгт үзүүлэхэд онош нь тодрохгүй байх, нойргүй болох, муухай зүүд давтамжтай зүүдлэгдэх, бусад хүмүүст үнэртэхгүй байхад өөрт муухай үнэр үнэртэх байдал анзаарагдах, чихэнд ойлгомжгүй зүйлс шуугиж сонсогдох, айдас түгшүүртэй болох, муу мэдрэмж төрөөд байх, цахилгаан эд хэрэгслүүд гацах, эвдэрч гэмтэх нь олшрох, гэрийн тэжээвэр амьтан өөрөөс тань зугтдаг болох, азгүйтэл, бүтэлгүйтэл дараалан таарах, аз хаях, таагүй бодлуудад эзлэгдэх зэрэг шинж тэмдэгүүдийг хэл ам, хараалтай холбож үздэг. Эдгээр шинж тэмдэгүүд илэрч байвал аль болох эрт, эрүүл мэнд, бие организмаа засашгүй өвчин, өвчилөл, гарз хохиролд хүрэхээс өмнө арга засал хийлгэх арга хэмжээ авах хэрэгтэй юм. Ийм байдалд орчихсон, хараал, хэл аманд өртчихсөн хүн, үүнийг, өөрөө хүлээн зөвшөөрөх тун дургүй байдаг гэнэ. Тиймээс ойр дотныхон нь анхаарч тал бүрээс нь тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй байдаг байна. Тайлагдашгүй ертөнцийн далд хүчиний талаархи ойлголтыг үгүйсгэхээ больж буй өнөө үед, энэ талаас, аливааг авч үзэх нь өөрийн амьдрал, эрүүл мэндээ хамгаалахад тустай, түүнчилэн өөрийнхөө төлөө хийх нэгэн анхаарал халамжийн хэмжээнд авч үзэхэд буруудахгүй мөн илүүдэхгүй биз ээ. Хараал хэл амнаас салах энгийн аргуудаас хэрэглэж үзэн, шалгаж болох юм. Гэр орноо ариулах, лаа асаах, давстай сав өрөөний булангуудаар тавих, мэддэг маань тарниа тогтмол унших зэрэг энгийн, өөрөө хийж болох аргуудыг хэрэглээд өөрчилөлтийг ажигладаг байна. Мөн бясалгал хийж сэтгэлээ засч, сэтгэлээ цэвэрлэх нь үр дүнтэй байдаг.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Sep 23, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo