Sugar

Азтай, амжилттай байх сайхан боломж

Feb 18, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Азтай, амжилттай байх сайхан боломж

Азтай хүн гэж, ажил төрөл нь амжилттай, бодсон санаснаар нь бүтэж байдаг, аж амьдралд нь үргэлж сайн хүмүүс тааралдаж ханьсаж, хамтарч байдаг хүмүүсийг хэлдэг. Яаж ийм болох вэ? гэсэн асуулт урган гарах нь дамжиггүй. Зарим азтай,амжилттай хүмүүс, Бурхан, тэнгэр, тарни уншлага, сүм хийд, хурал номд өөрсдийгөө даатган явдаг. Гэтэл бас огт итгэл шүтлэггүй хүмүүс ч амжилт азаар дүүрэн явах нь  бий. Тэд яаж азтай явдаг бол? Магадгүй тэд, өөрийн Би-гээ олчихсон ч юм билүү. Харин та, юунд итгэдэг бол? 

Хүүхэд байхад, бид олон зүйлд итгэж, шалгалтад орохын өмнө, сайн дүн авахыг чин зүрхнээсээ хүсчихдэг, оройттол тоглоод ээж, аавдаа загинуулахгүйн тулд үсээ зангидаад ордог, алив нууцлаг зүйлийг сонирхон мангас, сүнс байдагт итгэчихдэг, уран зөгнөлт номонд ухаангүй дуртай итгэн уншдаг, зүүдэндээ итгэдэг гэх мэт зөн совинтой, аливааг хүлээн авах итгэл үнэмшлийн хөрстэй, байгал, орчлон ертөнцтэй илүү ойр байсан байдаг. Том болж, насанд хүрмэгц амьдрал, хариуцлагад дарагдан өдөр тутмын ажил, ахуй амьдралдаа анхаарч энэ бүхнээ бүгдийг мартдаг. Шүтлэгтэй хүмүүс томоохон хүсэл ажил үйлс, амьдралаа Бурханд даатгана. Харин өдөр тутмын жижиг сажиг зүйлсээ тэр болгон Бурханаас гуйхгүй. Гэтэл тэрхүү жижиг сажиг гэж тооцдог бүх зүйл маань, бидний азтай, жаргалтай байхын үндэс болж өгдөг аж. Энэхүү жижиг сажиг зүйлсээс бүрдэх амьдралд маань өдөр тутам, үргэлж бидэнтэй хамт байдаг далд ухамсар, дотор хүн, дээд би гэж янз бүрээр нэрлэдэг тэр, агуу нууц хүчин туслах боломжтой байдаг байна. Энэ удаад, Дээд Би гэж, том үсгээр эхлүүлэн бичиж хүндэтгэн нэрлэе. Хэрэв Дээд Би-тэйгээ холбогдож чадвал, танд, хэзээ ч, хаана ч тусалж чаддаг. Таны анхны холбогдох оролдлого, орой нь унтахынхаа өмнө, Дээд Би-гээсээ, өглөө 4 цагт сэрээгээрэй гэж гуйгаад үзэхээс эхэлж болох юм. Эхний удаа болохгүй байж магад, гэвч хэдэн оролдлогын дараа, та, өглөөний 4 цагт сэрээд барахгүй, нойр ханасан, амарсан сайхан мэдрэмжтэй сэрж гайхах болно. Оюун нь сэрсэн гэж нэрлэдэг, олон хүмүүс дотоод дуу хоолойгоо сонсож чаддаг гэдэг л дээ. Гэхдээ бидний хувьд, өдөр тутмын жижиг сажиг зүйлсээ гуйж зөв зохицуулж сурахад л амьдрал маань хөнгөрөх юм. Үр дүнг нь мэдрэн өөр бусдыг мөн сургаж, тараах сайн үйлс хийж болох юм. Та, ямар нэг зүйлээ олохгүй байлаа гэхэд Дээд Би-дээ ханд, ой санамж тань гялс хийх мэт болж та, хаана байгааг санана, замын түгжрэлд орохгүй хүрэх газраа хүрэхсэн гэж гуй, хүссэн зүйлээ боломжийн үнээр авахсан гэж мөн гуй, хүүхэд байхдаа томчуулаас хамааралтай, бүхнийг гуйдаг, хүсдэг байсан шигээ тэр гуйлт, хүслүүдээ Дээд Би-гээсээ гуй, тэр болгондоо мөн талархахаа мартав. Өглөөд сэрээд, Дээд Би-дээ өглөөний мэнд хүргэн мэндчилж, хэрэгтэй үед сэрээсэнд нь, талархан “баярлалаа” гэж хэлж заншаарай. Та, одоо үргэлж хамт байдаг, үргэлж тусалдаг, таны дотор оршдог боловч, та хэсэг хугацаанд орхиж мартсан байсан хүчирхэг туслагчаа сэрээж, хоёулаа боллоо. Бүх зүйлийг хамт хийдэг, үнэнч хамтрагч тань болох, Дээд Би тань, та л мартахгүй бол таны дэргэд үргэлж байх болно. Мөн, үйлдэл болгондоо, Дээд Би-дээ талархан хэлэх “баярлалаа” гэх үг тань, амьдралыг тань дүүргэн, үгийн хүч зэрэгцэн үйлчилж эерэг амьдралын билэгдэл баяр баясгалан, аз жаргал, аз, амжилтын эзэн болоход тань тусалдаг.

Тийм ээ! Би ч мөн, үүнийг бичихэд минь тусалсан Дээд Би-дээ баярлалаа. Үүнийг унших үедээ, та нар минь ч мөн, Дээд Би-дээ баярлалаа гэж заавал хэлээрэй. Дээд Би-гээ сэрээж туслуулснаар,  инээмсэглэл дүүрэн явах бидний царай, Дээд Би-гээ олсны илэрхийлэл болог. Гудамжаар, хаана ч тэр инээмсэглэн алхах дүр төрхөөрөө бие биенээ таньцгаая. Азтай, амжилттай, аз жаргалтай байх боломжийг Ертөнц танд, энэ өдрөөс олгож байна. Танд амжилт хүсье!

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Feb 18, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo