Sugar

Муруй муухай нөлөөтэй толинд бүү харж бай, муу нөлөөтэй хүнээс хол бай.

May 16, 2018 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Бусдаар буюу найз нөхөд, хань, хамаатан садан, ах дүүс хэн ч бай, хэнээр нь ч өөрийгөө бүү үгүйсгүүл. Муухай харагдуулдаг нөлөөтэй толинд харах дургүйнхээ адил тиймэрхүү зүйлсийг бүү хүлээж ав.

Хөөрхөн, ухаантай, ажилсаг, мэдлэгтэй, хөгжилтэй харцаараа бүхнийг баясгасан нэгэн бүсгүй нэг сайхан өдөр, гоё гэгчийн гоёмсог алтадмал хүрээтэй өндөр толь авчээ. Толь авснаас хойш бүх зүйл нь нэг л болохоо больж эхлэв. Өмсөх дуртай даашинзаа өмсөхөд, толь нь, -“Тарган, өнгө нь муухай, хиам шиг” гэнэ. Хөөрхөн зохидог даашинзаа тэр өмсөхөө болив. Дуу аялан дэргэдүүр нь өнгөрөхөд, -“Хоолой чинь ч дээ, хөөрхий” гэнэ. Дуугаа ч аялан хөгжихөө болив. Амралтаараа аялалд явахаар шийдэхэд нь, -“Илүү мөнгөтэй юм шиг. Гэдсээ л наранд ээнэ биз” гэнэ. Нээрээ ч мөнгө багатай даа гээд аялалд явахаа болив. Хоол ундаа бэлтгэхэд нь, -“Хүн шиг хоол хийдэг хэзээ болох вэ” гэнэ. Хоол нь ч амт шимтгүй болов. Ийнхүү өнөөх бүсгүй идэвхигүй турж эцсэн амьтан болж мэддэг чаддаг зүйлсээ ч мартан, хөгжилтэй харц нь уйтгар гунигаар дүүрсэн гэрийн мухар сахин суудаг нэгэн болжээ. Өөрчилөгдөхөөр мэрийх үйлдэл бүрийг нь өнөөх толь нь шүүмжилж голно. Нэг удаа тэр, йогын ач тусын тухай үнэ төлбөргүй лекц явагдах зар уншаад, явахаар зэхтэл, өнөөх толь нь, -“Йогынхон чинь солиотнууд, нэг ч эрүүл хүн тэдэн дунд байхгүй” гэж хэлэв. Бүсгүй бухимдан –“Юу гэнээ? Арай ч дээ” гэхэд, толь нь, -“Тийм шүү дээ, чи мэддэггүй юмуу?” гэж хорсол хоржинтойгоор инээхэд, тэвчээр нь барагдсан бүсгүй ашиг тусынх нь талаар нилээд маргаж байгаад явахаа больсон ч маргалдсаар байх үед нэг сайн хүн чимээгээр нь орж ирсэнээ, -“Охин минь, охин минь, чи хар даа, наад толь чинь нөлөөтэй, бүр хэт муруй нөлөөтэй юм байна шүү дээ. Чи яаж ч хичээгээд нэмэргүй” гэхэд нь охин хартал өнөөх толь нь муруйгаас муруй муухай нөлөөтэй болохыг анзаарчээ. Охин тэр дор нь толио гэрээсээ гаргаж үгүй хийснээр ажил үйлс нь хэвийн болж хөгжилтэй харцаараа бүхнийг баясган, мэдлэг чадвараараа гайхуулан явах болжээ.
Муруй муухай нөлөөтэй толинд бүү харж бай, муу нөлөөтэй хүнээс хол бай. Тэр чинь сайхан дүр төрхтэй ч бай, бэлэг сэлтээр дардаг ч бай, хувь тавилан чинь юм шиг санагддаг ч бай, нялх багаасаа үерхсэн ч бай, эсвэл бүр ойр дотнын хамт амьдрахаас аргагүй хамаатан чинь ч бай муруй нөлөөтэй толь шиг муухай хүнээс хол бай. Аргагүй тохиолдолд, юунаас болж ингэдгийг нь ойлгох гээд ч хэрэггүй, бусдын мунхаглалыг өөрт нь үлдээ. Тэр бол зүгээр л гаргаад тавьчихаж болдог муруй нөлөөтэй муухай толь гээд л бодчих.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

May 16, 2018 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo