Sugar

Баян чинээлэг амьдрахын тулд мөрдөх 10 дүрэм

Jul 20, 2017 - by Nimo

Сонин хачин Зөвлөгөө

“Баян чинээлэг болохын тулд яах ёстой вэ?” гэсэн  асуултын хариултыг олон хүн эрж хайж сэтгэлдээ тээж явдаг. Ихэвчилэн, өндөр орлоготой байх ёстой, мөнгө төгрөгөө зөв зарцуулах ёстой, хадгалж хураах хэрэгтэй гэх мэтээр сэтгэдэг. Гэтэл, чинээлэг бус байхын гол шалтгаан мөн баян чинээлэг байхын нууц нь бидний оюун сэтгэхүйд нуугдаж байдгийг мэддэггүй гэнэ. Баяжих дараах дүрмүүдийг мөрдөөд үзээрэй. Ертөнц таныг ивээх болно.

1. Байгаа бүхнээ үнэлж Бурхан, ертөнцөд талархдаг байх ёстой. Орж ирж буй орлого бүрт, сэтгэл дотроо талархаж бай. Ашиг орлого тань сэтгэлд хүрэхээргүй байсан ч талархаж сураарай.
2. Харамсахгүйгээр өгч сур. Үрсэн, зарлагадсан мөнгөндөө огт бүү харамс. Зугаа цэнгэл, ер юунд ч зарлагадсан бай, цаг хугацааг буцааж чадахгүйгээс хойш бүү харамс.
3. Хуваалцаж сур. Орлого бүрээсээ буян хийж бай. Урд нь сүм хийдэд 10%-ийн өргөл хийдэг байсан. Харин одоо та, өөрөө хувь тогтоон, хэн нэгэн ядарсан хүнд өглөг өгөх, хэн нэгэнд хэрэгцээт зүйлийг нь мэдэж байвал худалдаж авч бэлэглэх зэргээр өргөл буян хийж болно. Хамгийн гол нь хариу нэхээгүй байх ёстой.
4. Мөнгөө цаг үргэлж тоолж байх, хэрэв дансанд тань байдаг бол нийт мөнгөний дүнгээ тодорхой мэдэж байх ёстой. Хэтэвчин дэх мөнгөн дэвсгэрт цэгцтэй, үрчийлгэж нугалаагүй, дэс дараатай хийсэн байх хэрэгтэй. Хэрэв урагдаж тасарсан мөнгөн дэвсгэрт таарвал нааж сэргээн мөнгөнд хүндэтгэлтэй хандаарай.
5. Зорилготой бай. Энэхүү зорилго тань материаллаг бус байх ёстой. Сайхан бат бэх гэр бүл, ажил мэргэжлийн өсөлт, хайр, хүндэтгэл гэсэн агуулгуудтай байна. Мөнгө бол эдгээрт хүргэх, сэтгэл санааг хангалуун болгох хэрэгсэл гэдгийг бүү мартаарай.
6. Хэнд ч хэзээ ч бүү атаарх. Ялангуяа бусдын чинээлэг байдалд хэзээ ч бүү атаарх. Атаархал нь, нэг төрлийн энергийн блок болж ашиг орлогыг хаадаг хамгийн гунигт байдалд, ядууралд хүргэдэг зүйл юм.
7. Өөрийгөө хайрла. Өөрийгөө голдог, үнэлдэггүй хүн хорвоо ертөнцөд өөрийгөө баян чинээлэг байх гавъяагүй гэсэн ойлголт өгч байдаг.
8. Өр зээл бүү тавь. Бусдын мөнгө, мөнгөний энерги тэдний сэтгэл санаа зоволт, түгшүүрийг дагуулж ирэх нь олонтаа байдгаас таагүй.
9. Сэтгэл санаагаар бүү унаж бай. Магадгүй өнөөдөр халаас тань хоосон байсан ч, энэ нь таныг үргэлж ийм байна гэдгийг хэзээ ч заадаггүй. Дурын цаг хугацаанд байдал өөрчлөгддөг. Өнөөдөр хоосон ч маргааш дүүрнэ гэдгийг санаж яв.
10. Өөрийгөө ойлгож сонс. Санхүүгийн таатай байдалд, дуртай зүйлсээ хийснээр хүрдэг гэдэг нь бүрэн үндэслэлтэй нотлогдсон байдаг. Тиймээс, бүх авъяас чадвараа нээж чадахуйц дуртай ажилаа олж эрхлээрэй.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Jul 20, 2017 - by Nimo

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo