Sugar

Өөрийн үнэлэмжийг өсгөх арга

Feb 06, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Өөрийн үнэлэмжийг өсгөх арга

Хүний, ажил бүтэхээ болих, хүссэндээ хүрэхгүй байх, азгүйтэх үед өөрийн үнэлэмж нь унаж улмаар итгэл найдвараа гээх, өөртөө итгэхээ болих, боломжуудаа олж харахаа болих зэрэг сөрөг сэтгэл зүйн байдалд орж нөхцөл байдлаа улам дордуулж эхэлдэг байна. Үүнийг засах аргыг, “эерэг бодлын давталт, баталгааны  арга” гэх бөгөөд бэрхшээлтэй байдлаас гарахад эерэг үгсийг олон давтаж баталгаа болгох буюу байнгын бодол болгон хувиргах байдлаар явагддаг маш тустай арга гэж үздэг. 

. Бидний амьдралд тохиолдож буй бүхий л зүйлсийг бидний бодлын тусгал гэж үздэг. Таагүй тохиолдлуудыг, эргэлзээ, болгоомжлолоос эхтэй бодлуудын нягтшил гэж үзэх ба ялангуяа өглөөний бодлуудыг цэвэр байлгахыг зөвлөдөг. Эерэг, сайн бодлуудыг олон давтан, баталгаа нотолгооны хэмжээнд хүргэснээр та, амьдралаа өөрчлөх боломжтой болдог бөгөөд аливаа зүйлийг зөв эрүүлээр хүлээн авах, өөрөөр харах чадвартай болдог аж. Энэ арга, өглөө сэрмэгц бодол тань цэвэр хэвтэж байхдаа, бүх зүйлийг хүнд бэрхшээлтэй талаас бус, зүрхшээхгүйгээр, энэ өдөр болох, төлөвлөж буй зүйлсээ хамгийн сайнаар бодохоос эхэлдэг. Мөн өөрийгөө бүхнийг чаддаг гэж итгэж сурах хэрэгтэй. Өөрийнхөө сул тал, эмзэглэдэг зүйлсээ мартахыг хичээн, ямар байхыг хүсч байна яг тийм гэдэгтээ итгэтлээ, “давталт баталгааны арга”-г мөрдөх хэрэгтэй. Үүний тулд, “ миний хувьд сайхан өдөр”, “ би хийж чадна”, “би болгоно”, “гарцгүй зүйл үгүй”, “би чинээлэг хангалуун амьдрах эрхтэй”, “өнөөдөр эхэлж, маргааш бүтнэ”, “өнөөдөр бол миний амжилттай маргааш”, “болж буй бүх зүйлс сайн талтай, сайныг дагуулна” гэх мэт үгсийг өөрийнхөө бодол санаанд тааруулан давтаж, өөрийн бодол болгох хэрэгтэй гэнэ. Үүнд, 2-3 долоо хоног хэрэгтэй гэдэг ба ирээдүйн амжилтын төлөө зориулахад их биш хугацаа юм. Эхний үед, эвгүй, дотроо өөрийгөө шоолмоор ч юм шиг мэдрэмж төрж бусдын өмнө эвгүй байдалд орчих вий гэсэн болгоомжлол дунд байдаг. Гэсэн ч, хэсэгхэн хугацааны дараа бүх зүйл амар хялбар хийгднэ, бүтнэ гэсэн бодлууд орж амьдрал тань, хөнгөн, сонирхолтой болж эхэлснээр, амжилтын үүд хаалга нээгдэх процесс явагддаг.

Мөн, болохгүй байгаа үедээ, тухайн байгаа байдлаа, үүнээс дор нөхцөл байдалтай харьцуулан үзэхэд гэмгүй гэнэ.  Хүсэл тань биелэхгүй байгаа тухайн үеийг, юуг ч хүсэх боломжгүй өвчин зовлонтой байх байдалтай зүйрлүүлэхэд, одоогийн байгаа байдал тань хавьгүй дээр байна гэсэн бодол, эрч, хүч, эрүүл ухааныг өгөх чадвартай байдаг. Түүнчлэн дэргэдэх хүмүүсийн сөрөг бодол санааны нөлөөнд автахгүй байх, зайлсхийхийг хичээж сурах хэрэгтэй байдаг. Энэхүү бодлын дасгалыг, итгэлтэйгээр, урам зоригтойгоор хийж амьдралаа өөрчлөх, амжилтад хүрэх өргөн боломж таны, өмнө үргэлж нээлттэй байдаг.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Feb 06, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo