Нэгэн эмгэн үргэлж уйлж суудаг байв. Том охин нь борооны шүхэр зардаг
наймаачинтай суусан, харин бага охин нь нөхөртэйгээ гоймон хийж зардаг байсан
бөгөөд эмгэн өглөөд, нарлаг сайхан өдөр байвал, -“Аймаар юм аа, нартай сайхан
өдөр, охины минь дэлгүүрээс хэн ч шүхэр авахгүй, яах вэ?” гэж уйлна, харин
бүрхэг бороотой өдөр нь, бага охиндоо санаа нь зовж, -“Хийж буй гоймон нь хатахгүй, одоо яана аа”
хэмээн өдөр бүр байнга уйлна.
Нэг удаа, уйлж суугаа эмгэнийг харсан лам, өрөвдөн дөхөж ирээд яагаад уйлж суугааг нь асууж гэнэ. Эмгэн түүнд бүх байдлаа ярьсан бөгөөд лам түүнд, -“Та өөрийнхөө бодлоо өөрчилөхөөс өөр арга байхгүй. Цаг агаарыг хэн ч зохицуулж чадахгүй. Харин, та нартай өдөр, борооны шүхрийн тухай бүү бодож бай, харин гоймон хийдэг охиныхоо тухай бодож гоймон нь сайхан хатаж байгаа даа гэж баярлаж бай, харин бороотой өдөр, том охиныхоо борооны шүхэр сайн зарагдаж байгаа даа хэмээн мөн баярлаж суу даа” гэж зөвлөжээ. Эмгэн зөвлөгөөг баяртай хүлээн авч, биелүүлж эхэлснээр, амьдрал нь өөрчилөгдөж баяр баясгалангаар дүүрч, тайтгаруулах гээд чаддаггүй байсан охид нь ч мөн жаргалтай болсон гэдэг.
Аливаа нөхцөл байдлыг өөрчилөх боломжгүй, өөрчилшгүй үед, түүнийг өөрчилөх гэж зовохын оронд, өөрийн бодол сэтгэл, хандлагаа өөрчилөхөд, бүх зүйл голдрилдоо орж жаргалтай болдогийг харуулсан энэхүү жишээ хэн бүхэнд хэрэгтэй бус уу? “Ямар ч зүйлийг өөрөөр харахын төдийд, амьдрал чиглэлээ өөрчилж байдаг”, гэж эртний мэргэд сургасан байдаг билээ.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Dec 01, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.