Sugar

Итгээгүй зүйл биелдэг үү?

Dec 12, 2016 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Итгээгүй зүйл биелдэг үү?

Нэгэн удаа нэг сүмийн ламтан, сүмийнх нь санхүү нилээд хүндрэлтэй болсныг анзаарч, мөн сүмийнхээ нэг өрөөнөөс шинэ Библүүдтэй хайрцаг олж, түүнийг борлуулж сүмийн хуримтлалдаа оруулахаар шийджээ. 

Тэрээр бүтэн сайн өдрийн цуглаан дээр, итгэгчиддээ хандан, библүүдийг 10 доллараар борлуулж сүмдээ тусалж, сайн дураараа гар бие оролцож, хувь нэмэр оруулахыг хүсчээ. Энэ үед 3 залуу хүмүүс гар өргөцгөөж, сайн дураар библи борлуулж туслах хүслээ илэрхийлэв. Эдгээр залуусыг Питер, Пол, Луи гэдэг ажээ. Питер, Поль хоёр худалдаа наймаа эрхэлдэг, харин Луи фермер, тэрээр өөрийнхөө хэл муутай, ээрүүгээсээ ичиж хүн амьтнаас дөлсөн зантай залуу байв. Ламтан эхний хоёр залуугийн тус дэмд эргэлзсэнгүй, харин Луиг библи зарж чадна гэдэгт эргэлзсэн боловч, боломж өгөхөөр шийдэж түүнд мөн номоо өгчээ. Тэд дараагийн бүтэн сайн өдөр ирж борлуулсан номын тооцоо хийхээр болж номоо ачин явав. Бүтэн сайн өдөр болж 3 залуу ламтан дээр орж ирцгээв. Питер ихэд бахархалтайгаар дугтуйтай мөнгөө өгч, -“би, сүмдээ 20 библи борлуулж 200 доллар хийлээ” гээд өгөхөд, ламтан –“ сайн байна, Питер, чи үнэхээр сайн худалдаачин юм, сүм чиний өмнө сэтгэлийн өртэй” гээд гарыг нь чангаар атган талархав. Үүнийг харсан Пол бүр баяртайгаар, цээжээ түхэлзүүлэн, -“ламтан! Би аргагүй мэргэжлийн худалдаачин учираас арга туршлага минь үнэхээр хэрэг болж, би сүмийн нэрийн өмнөөс, 28 библи зарлаа” гээд дугтуйтай мөнгөө өгөхөд, ламтан баяртайгаар, -“гайхалтай! Пол, чи үнэхээр мэргэжлийн худалдаачин юм, чиний өмнө сүм сэтгэлийн өртэй боллоо” гээд талархав. Тэд, Луигийн ээлж ирэхэд, өрөвдөнгүй харж байлаа. Ламтан болгоомжтойгоор, -“за, Луи чи, библээсээ зарж чадав уу?” гэхэд, Луи дуугүй, дугтуйгаа гардуулав. Ламтан дугтуйтай мөнгийг тоолсноо, -“Луи! энд, 3200 доллар байна. Чи яаж? Долоо хоногт 320 библи зарж чадав?”гэж дуу алдав. Луи зүгээр л толгой дохин зогсох бөгөөд гайхсан Питер Пол хоёр, -“энэ чинь боломжгүй, бид мэргэжлийн хүмүүс, тэгэхэд, чи бид хоёроос 10 дахин илүү зарж чадлаа гэж үү?”гэцгээн шагширалдав. Ламтан, -“ Луи чи, яаж ингэж зарснаа бидэнд тайлбарлаач”гэхэд, Луи мөрөө хавчсанаа, -“б-б-би, ү- ү-үнэхээр м-м-мэдэхгүй б-б-байна аа”гэн ээрэв. Питер, -“ үгүй, Луи, чи ядахдаа, хаалга тогшоод хүмүүс хаалгаа онгойлгоход нь юу гэж хэлдэг байснаа хэлээч!” гэж бачимдав. Хөөрхий Луи: -“б-б-б-би, т-т-тэдэнд, э-э-э-энэ б-б-би-библийг –а-а-аа-арван д-д-доллараар а-а-аавахыг х-х-хүсч б-б-байна уу? Э-э-э-эсвэл б-б-би т-т-танд, э-э-энд з-з-ззогсоод у-у-уншиж ө-ө-өгхийг х-х-хүсч б-б-байна уу, г-г-гэж х-х-хэлж я-я-явсан” гэжээ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Dec 12, 2016 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo