Хүн бүр эрүүл саруул, аз жаргалтай амжилттай амьдрахыг хүсдэг. Бүгд, үүний төлөө
насан туршдаа, хамаг хүчээ зориулан зүтгэдэг ч тэр бүр аз жаргалтайд
тооцохуйц амьдралаар амьдрахгүй байх нь
их. Учир нь, хүмүүс, хүний үг яриа болон үгийн утга нь, амьдралын бүхий л
хүрээнд асар их нөлөөлж байдгийг төсөөлж, бүр тааварлаж ч чаддаггүйтэй
холбоотой байдаг байна. Үг бол, зүгээр нэг үсэг, авианаас бүрдсэн харилцааны
хэрэгсэл биш бөгөөд ихээхэн энерги бүхий, сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлэгч,
зохицуулагч, дүр төрхийг бүрдүүлэгч юм.
Сөрөг энергитэй үгс хэрэглэн, сөрөг сэтгэлийн хөдлөлд хүргэх үйлдэл нь амьдралыг хүндрүүлж, таагүй зүйлсийг татах, өвчин өвчилөлд хүргэх, азгүйтэл, бүтэлгүйтлийг дагуулах үр дагавартай байдгийг эртнээс мэддэг байжээ. Үүнтэй холбоотой олон сургамжит сургаалт үгс байдаг нь, үүнийг нотолсоор байдаг билээ. Харин, эерэг утгатай үгсийг байнга хэрэглэснээр амьдралаа сайхнаар өөрчилж болдог. Өдөр бүр, “Би аз жаргалтай хүн”, “Би эрүүл”, “Надад бүгд хайртай”, “Бүх зүйл сайн байгаа”, “Амьдрах сайхан шүү” гэсэн үгсийг хэрэглэн, үүнийгээ төсөөлөл, бодол сэтгэлээрээ ухамсартаа суулгаж чадвал, энэ бүхнийг амьдралдаа оруулах программыг өөрөө хийж эхэлдэг гэсэн үг. Өөрт тань хамгийн таатай сайхныг авчирах, эерэг үгсийг үг яриандаа хэрэглэж заншихыг хичээх хэрэгтэй байдаг аж. Түүнчилэн, бүх хүмүүст аз жаргалыг хүсэх агуу сэтгэлээр оюун сэтгэхүйгээ тэлж, хариуд нь ирэх олны хүслийг ашиглан амжилтад хүрч болдог аргыг хэргжүүлээрэй.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Oct 10, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.