Би, хүн бүрт өөр, өөр өөрсдийн зам байдаг, энэхүү зам биднийг заавал дэлхийгээр хөтлөн, хувь заяан дунд явуулдаггүй, харин дотоод сэтгэл рүү маань залж, зүрх сэтгэлээ сонсохыг л уриалж, ертөнцийн төв мэт, бидний оюун санааны төв болох дотоод ертөнцийн, бидний дотор орших “тусгаар улс” руу хөтөлж байдаг гэдэгт итгэдэг. Энэ зам маань, оюун санаа, зүрх сэтгэл рүү хичнээн ойртно, төдий чинээ, орчин нөхцөлийн таатай таагүйг ялгахаа больно. Гагцхүү энэ үед, баяр баясгалангийн мэдрэмж байгаа эсэхийг л хянах үлддэг аж. Зүрх сэтгэл өөрийн гэсэн ая дуутай, тэрхүү дуу, бидний сэтгэл санаанд өөрийн эрхгүй аялагдах тэр мөчийг эрэлхийлэн, тайлагдашгүй нууцлаг, төсөөлшгүй баялаг, бартаат ертөнцөд амьдрахдаа, олноор зөвшөөрсөн амжилт, зөв амьдрал гэсэн зохиомол төсөөллийг үргэлжийн мөнхөд мөрдөх нь зөв үү? Харин, цээжин дотор маань цохилох зүрх, ухамсарын мухар дахь сэтгэлтэйгээ холбогдох нь илүү зөв мэт... Тэдний, үл анзаарагдам лугшилт мэт, зөвхөн хүн тус бүрт зориулагдсан, хувийн зөвлөгөө, бидний замыг үнэн мөнөөр заах тэмдэг мэт үнэн байдагт итгэдэг. Түг-түг, түг... намайг сонсож байна уу? Дотоод ертөнцийнхөө аялалдаа тавтай морил гэж, зүрх минь шивнэнэ...
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Oct 11, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.