1. Абсолют өөртөө итгэх итгэлтэй зан чанар. Брюс Лигийн зан чанарын хамгийн чухал чанар нь, өөртөө итгэх итгэл нь байсан ажээ. Ямар ч айдас эргэлзээгүй өөртөө итгэх итгэл нь, түүнийг богино хугацаанд амжилт, алдарын дээдэд хүргэсэн гэж үздэг. Энэ нь, төрөлх чанар биш, харин, өөрийн амьдралын олон он жилүүдийг бие мах бод, оюун ухаанаа хөгжүүлэхэд зориулсаных нь үр дүн юм.
2. Амжилт, алдар нэр, эд хөрөнгө нь, орчлон ертөнцөд оруулах хувь нэмэрээс шалтгаалдаг. Саятан хүний хүрсэн эд баялаг, сая сая хүмүүсийн оруулах орлогоос бүрддэг. Тэр зүйл хүмүүст тустай, дэмтэй байснаас сая, тэрбумаар мөнгө нь цуглардаг гэсэн үг юм. Таны орлого, цалин, эрх мэдэл жинхэнэ зорилго тань биш, харин өөрийн орчин ертөнцөд оруулж буй хувь нэмрийн тань хэмжээг харуулдаг.
3. Агуу зорилго. Брюс, үүнийг “Оюун санааны хүч” гэж нэрлэдэг байв. Үүнийг зорилго, мөн зорилгодоо бие сэтгэлээ зориулахыг хэлж болно. Олонхи хүмүүс юуны төлөө амьдарч буйгаа мэдэхгүй хөөцөлдөөн дунд амьдардаг. Дараа нь “Яагаад” гэсэн зовинолд унаж шаналж явдаг. Тэгвэл, энэхүү “Яагаад”-ыг эрж хайж, судлахад бүх зүйл хялбар болдог. Брюс, колледжед сурч байхдаа, гүн ухааныг шимтэн судалдаг байсан гэдэг.
4. Итгэл нь, хүний боломжуудын хил хязгаар бөгөөд харин үг цөөн байх ёстой. Брюсийн итгэл бараг хязгааргүй байв. Тэр, амьдралынхаа туршид, хэлж ярьсанаа хийж чаддаг цөөхөн хүмүүсийн нэг байлаа. Таны итгэл агуу байх ёстой. Мөн та, өөрийгөө бүх зүйл дээр хязгаарладаг бол, энэ нь, ажил, амьдралд тань мөн тархаж нөлөөлдөг. Ямар ч хязгаарлалт өөртөө бүү тавь. Зөвхөн нэгэн хавтгайд үүрд үлдэлгүй, түүний хязгаарыг давж гарахад сурах ёстой.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Jul 24, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.