Буддын шашин нь – шашин гэхээсээ илүүтэй хүнийг өөр дээрээ ажиллах, өөрийгөө
танихад чиглэсэн гүн ухааны сургаал юм. Бусад шашнаас онцлох ялгаа нь хэн нэгнийг
урин дуудаж, хэнд ч ямар ч үүрэг ноогдуулдаггүйд оршдог. Хүмүүс өөрсдөө
амьдралын аливаа асуудлууддаа хариулт эрж хайн, өөрсдөө хандаж байдаг.
-Энэхүү агуу гүн ухаан: Хүмүүст, эд зүйлсийг үнэлэх ойлголт нь, хүний амьдралын олон асуудлыг үүсгэж байдаг гэдгийг заах ба аз жаргалтай байхад эд баялаг туйлын чухал биш гэдгийг ойлгуулдаг. -Энэхүү гүн ухаан: Хорвоо ертөнцөд болж буй өөрт таагүй зүйлс болон үзэл бодол нийлдэггүй хүмүүсийг тэвчих, хүлээцтэй байхад сургадаг бөгөөд бусдыг шүүмжлэхээ болиход сургадаг. -Энэхүү гүн ухаан: Эрүүлээр сэтгэж сургах ба эрүүл сэтгэлгээ нь, мөн зөв амьдралыг шаардаж байдаг. Тиймээс хүн, буруу зуршлаас салж, хэрэглээ, хэрэгцээгээ зориулалтаар нь ялгаж салган хэрэглэх чадвартай болдог. -Энэхүү гүн ухаан: Бодол сэтгэлийг эрүүлжүүлж, аливааг эрэгцүүлэн бодох, анхаарлаа төвлөрүүлэх, хорвоогийн эрээн бараан амьдрал дунд халдашгүй тайвнаар амьдрах, бясалгахад сургадаг -Энэхүү гүн ухаан: Туйлшралаас салгаж, бүх зүйл харьцангуй гэдгийг ойлгуулж хувь үзлээс салгадаг -Энэхүү гүн ухаан: Хүмүүсийг ялгаж салгахгүй харьцах, туслах нь, ухамсраа цэвэрлэх арга зам гэж сургадаг. Мөн хүнийг ойлгох, халамжлах, үнэлэхэд сургадаг -Энэхүү гүн ухаан: “Хойд, урд нас”, “хоосон чанар”, “үйлийн үр” гэсэн цоо шинэ ойлголтуудыг өгдөг бөгөөд эдгээр нь, мөн л, хүний, энэ насны амьдралыг засахад чиглэсэн байдаг Та, хувь хүний хувьд, дэг журамтай, амгалан, хариуцлагыг ухаарсан, ажигламтгай бодь нэгэн болдог. Буддизм – өөрийгөө таних, ухамсраа залахад сурган, амьдралд хандах хандлагыг төлөвшүүлдэг эртний гүн ухаан бөгөөд тогтоосон дүрэм журмаа хэзээ ч хэнд ч тулгадагүйгээрээ онцлог байдаг. Бид өнөөдөр, өөрсдийгөө буддын шашинт гэдэг. Гэтэл, бид гандан, хийдээр явж хэдэн төгрөгний өргөл өргөчихөөд сэтгэлээ засахаас өөр юу хийдэг билээ? Гэхдээ л, сэтгэл, зам мөрөө засуулах сэтгэлийг төрүүлдэг, бурхан Буддад мөргөмүй. Хүн олондоо, хамгийн энгийн үгсээр тайлбар талбин сургаал айлдагч лам, багш нар олшрох болтугай!
Гадны шашныхан танхим, танхимаар дүүрэн ард олныг цуглуулан итгэл,
сэтгэлээр нь тоглох юм. Бид, өөрсдөдөө байгаа үнэт зүйлсийг хэзээ үнэлж сурна
даа?
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Jan 23, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.