Зөн билэгтэн Мерилин Керро
өөрийн сайтдаа, гэртээ мөнгийг хэрхэн хадгалах талаар, гэрийн зарим хэсэгт мөнгөний энерги
идэвхиждэг газрууд байдаг, тэнд мөнгөө хадгалснаар мөнгө өсөх, үржих боломжтой
болдог, мөн зарим газарт мөнгийг хадгалж байршуулж болдоггүй талаар нийтэлжээ. Эстон
шулам гэх Мерилин Керро, ямар ч тохиолдолд дараах газруудад мөнгийг хадгалж
болохгүй гэж зөвлөж байна.
Унтлагын өрөө.
Энэ өрөө хүмүүсийг унтаж амрахад зориулагддаг, тиймээс, нарийн түвэгтэй энерги бүхий мөнгөний хувьд унтлагын өрөө зохимжгүй бөгөөд өсөж үржих чадвараа алдан, энерги нь зогсонги байдалд орж дэмий үрэгдэх, эсвэл алга болох байдалд хүргэдэг гэнэ. Унтлагын өрөөнд мөнгө хадгалах нь, мөнгөний энергид сөрөг нөлөөлөөд зогсохгүй, мөн хүн, өөрөө мөнгөний энергийн сөрөг үйлчлэлд өртөн муу амарч, унтдаг болдог байна.
Ванны өрөө.
Ваннын өрөөнд, хэрхэвч, мөнгө болон үнэтэй цэнэтэй зүйлсийг хадгалж болохгүй гэж зөвлөжээ. Энэ өрөөнд, бүхнийг цэвэрлэх, урсгах шидтэй маш их усны энерги байдгаас, энэ өрөөнд хадгалсан зүйлс ус мэт урсан алга болдог гэнэ.
Харин гал тогооны өрөө, зочидын өрөөг, мөнгөний энергийг идэвхжүүлж, өсгөж үржүүлэх чадвартай гэж Мерилин үздэг.
Гал тогооны өрөө.
Энэ өрөөг гэр бүлийн элбэг хангалуун байдлын билэгдэл гэж үздэг аж. Энэ өрөөндөх хүчтэй, их хэмжээний энерги мөнгийг татах чадвартай байдаг гээд, мөнгөө тусгай саванд, будаатай хамт хадгалах сайн гэжээ. Үүнийгээ, эрт дээр үеэс, будааг эд баялагийн билэг тэмдэг гэж үзэж ирсэнтэй холбон тайлбарлаад, будаатай хамт нэг ч атугай мөнгөн дэвсгэрт хийж хадгал, үр дүн нь анзаарагдахуйц, мөнгө татдаг гэсэн байна. Гэхдээ, цахилгаан зуухнаас аль болох холхон байрлуулж хадгалах ёстой гэнэ.
Зочидын өрөө.
Энэ өрөөнд, мөнгө хадгалахдаа хүний нүдэнд шууд тусахааргүй газарт хадгалах ёстой. Болвол, нэг газар, байрыг нь солиод байхгүйгээр хадгалах ёстой ба мөнгөний өнгө болох, улаан өнгийн дугтуй, уут сав, хайрцагт хадгалах хэрэгтэй гэж зөвлөжээ.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Apr 21, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.