Хүн, бусдад таалагдах,
сайн хүн болж харагдах гэж хичээх, олны үгээр, урсгалаар явахын таагүй үр дагаврыг дараах мэргэн үгс ойлгуулах болов уу. Өөрөөрөө байхын
жаргалыг хүн бүр хүртээсэй.
1.Туйлын үнэн гэж байхгүй бөгөөд хүний жинхэнэ үнэнд тооцсон, тэрхүү үнэн, төөрөгдөл байж болдог. Уг төөрөгдөл нь нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, бүр амьдралд туслаад ирэхээрээ итгэл болох бөгөөд харин итгэлийн үнэн байх чанар алдагдахдаа, төөрөгдөл биш, хоёр талтай хууран мэхлэлт болж нийгмийг дотроос нь ялзруулдаг.
2. Хэрэв, хүн асуулт тавьж чадаж байгаа бол, талыг нь мэддэг гэсэн үг
3. Хүмүүс танд хэрхэн хандаж байгааг бүү анхаар, харин та, өөрөө хүмүүст яаж ханддагтаа анхаар
4.Залхуу хүмүүст туслах нь, тэднийг, та, хүзүүн дээр тань суухад тусалж байна гэсэн үг
5. Алдаагаа өршөөхгүй байх нь, дахин алдаа хийж байгаагийн илрэл
6. Шударга биш зүйлийг өршөөх нь, өөгшүүлж байна гэсэн үг. Тэнэглэлийг өршөөх шаардлагагүй, тэр чигт нь хүлээж аваад, хор хөнөөлөөс нь өөрийгөө хамгаалж, ашигтай зүйлийг нь л хар
7. Сайхан сэтгэл өөрийгөө хамгаалах чадваргүй, тиймдээ ч оршин байдаг
8. Хэрэв та, өөрийгөө, алдаа хийж байна гэж бусдын хамт бодож байгаа бол бас алдаа. Бүгд, өөр өөрөөр боддог. Өөрийнхөө төлөө, өөрөөрөө бай.
8. Хүмүүс, яг юу хүсч буйгаа мэдэхийг л, хамгийн их хүсдэг
9. Сайхан сэтгэл, сайн үйлс хэзээд шагнагдна
10. Хүн олон зүйлийг бодож болно, харин итгэлтэй байгаа зүйлээ хийх хэрэгтэй
11. Хүчирхэг хүнийг дорой хүнээс яаж ялгадаг вэ? Хүчирхэг хүн хэрэв амьдралдаа сэтгэл хангалуун биш бол өөрөөсөө бурууг хайдаг бол дорой хүн, бусдаас хайдаг
12. Үзэл санаа болон бурхдад үйлчлэх нь амьд хүмүүст үйлчилэхээс хамаагүй хялбар
13. Удирдагчидыг, байгуулсан гавъяагаар нь биш, гаргах боломж олгоогүй хөнөөлт алдаануудын тоогоор үнэлдэг
14. Олон том, агуу зүйлсийн тухай боддог хүнийг мэргэн гэхгүй харин жижиг сажиг зүйлсийг бага боддог хүнийг мэргэн цэцэн гэж хэлж болох юм
15. Хүчтэй хүн, дорой хүн хоёр нэг зорилго руу хамт явахад, дорой нь зорилгодоо хүрмэгц зогсох, харин хүчтэй нь түүнээс цааш явах гэсэн зорилго тавьсан байдаг
16. Ярихдаа өөрөөрөө биш, бодож сонсохдоо ч мөн адил, итгэсэн зүйлээсээ ч халтирч ондоогоор хийгээд байдаг бол-бүх цаг хугацааныхаа турш та, өөрийн биш, амьдралаар амьдарчээ
Гүн ухаантан Хань Сян-цзы
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Jan 28, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.