Sugar

Үг яриа нь, оюун ухааны толь юм

Mar 20, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Үг яриа нь, оюун ухааны толь юм

Үг яриа нь бидний бодол, үг авиа, түүний чичиргээ юм. Өнөөдөр, хүмүүсийн үг ярианы түвшин ямархуу байна? Хүмүүс, ярьж хэлж байгаа дууны өнгө, үг өгүүлбэртээ анхаарал тавих нь багасч, эрхэмсэг, гэгээлэг сайхан үг яриа, хэллэгийн оронд, хараал, дорой үгсийг хэрэглэдэг болоод байгаа нь нууцгүй билээ. 

Энэ нь бүдүүлэг байдал, дорой ухамсрын илрэл болоод зогсохгүй, муу, дорой, муухай үгсийг хэлэхэд дотоод сэтгэхүй бохирдож, амьдралыг удирдах чадвартай далд ухамсрын амар амгалан, аз жаргал үгүй болдог. Мөн сөрөг энергийг байлгах сэтгэлийн орон зайг өөрөө өөртөө, бий болгочихоод, дараа нь толгойны эм, тайвшруулах эм ууцгаан амьдралыг муулан гайхдаг. Түүнчлэн, хэл яриа, оюун ухаан хоёр шууд холбоотой байдаг ба эрүүл саруул оюун ухаанд, эрхэмсэг сайхан бодол, үг яриа л оршдог. Саруул ухаантай хүн, үргэлж өөдрөг байдгаас, бусдын дутагдлыг араар нь ярих, шүүмжлэх, гомдоллох, хэл ам тарих, хувь заяандаа гоморхох зэрэг байдал гаргадаггүй. Дууны өнгө нь, тайван намдуу, сэтгэлээсээ ярьж хөөрч буй нь мэдрэгдэж байдаг бөгөөд ийм хүмүүстэй ярьж хөөрөхөд таатай байдаг. Уур уцаартай ярьдаг хүн, өөрийн сул дорой сэтгэл, хүчгүйгээ харуулдаг. Судалгаагаар, хэрүүл, хэл амны 90%-нь, хүмүүс бие биенийхээ тухай муугаар ярьснаас болдог гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс аль болох, биеэ эрхэмсэг, аятайхан авч явж сурах, үг яриагаа хянахад анхаарах хэрэгтэй болдог. Хүнийг муулж, шүүмжилж ярьснаар, тэрхүү буруутгаж яриад буй хүнийхээ сул тал, үйлдэлийг өөртөө шингээн авдаг гэж үздэг. Хэрэв хүнийг магтвал, тэр магтсан шинж чанарыг өөртөө олж авна гэсэн үг аж. Бурханы тухай бодож, бурханыг магтсанаар бурханлаг болдог гэж үздэг. Атаархуу, аминч үзэлтэй, сэтгэл муутай хүн, хэзээ ч, хэний ч талаар, юуны ч тухай сайн сайхнаар ярьж чаддаггүй бөгөөд түүнийхээ шанд хүнд хэцүү харилцаа, саад бэрхшээлтэй тулгарч байдаг аж. Санамсаргүй, бодолгүй үгс хэлэхээс мөн болгоомжилох хэрэгтэй. Удаан уулзаагүй хүмүүс тааралдаад турсан таргалсанаа хэлцгээж гайхацгаадаг. Гэтэл, удаан уулзаагүй танил чинь магадгүй хүнд өвчин тусчихаад явж байвал, эсвэл дөнгөж эдгэрээд явж байгаа бол таны хэлсэн, “ямар аймаар турчих аа вэ?” гэдэг үг хичнээн хүнд тусахыг төсөөлж байна уу? Үг бүр утгатай бөгөөд хайр энэрэл, сайн сайхныг илэрхийлсэн үгсээр дүүрэн үг яриа, сайхан сэтгэлийг түгээн, өөрийн сэтгэлийн амгалан, аз жаргалтай амьдралаа олж авцгаая.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Mar 20, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo