1966 онд, Гарри Браун, охиндоо, энэ хорвоод буй бүх зүйл, бүр хайр хүртэл
зүгээр өгөгддөггүй талаар тайлбарласан захидал бичсэн нь, өнөө ч хүртэл
амьдрал, ертөнцийг ойлгох үзлийн үлгэр болон олон зүйл дээр иш авах жишээ болон
хэрэглэгдсээр ирсэн байдаг.
Хонгорхон охин минь!
Шинэ он дөхөж, чамд ямар бэлэг авах талаар бодож, асуудал болгочихоод сууж байна. Би, чамайг, ном, тоглоом, даашинз авахдаа баярладгийг мэднэ л дээ. Гэхдээ, би, чамд удаанаар үлдэх, хэдэн жилээр ч бус, насан туршид чинь байх, нэг тийм бэлэг өгмөөр байна. Тэр зүйл минь, шинэ оны баяр бүрээр намайг санагдуулж байгаасай гэж хүссэн юм. Тэгээд ч би, тэрхүү бэлгээ сонгоод олчихлоо гэж бодож байна. Би чамд, би өөрөө олон жилийн туршид олж мэдсэн, эзэмшсэнээр амьдралыг минь хялбар болгосон, энгийн нэгэн, амьдралын үнэнийг бэлэглэе. Чи үүнийг одоо, эртхэн ойлгож чадвал, амьдралаа зуу зуун аргаар баяжуулж, мөн ирээдүйн амьдралд чинь таарах олон асуудлуудаас өөрийгөө хамгаалж чадна.
Энэ бол: Чамд, хэн ч юу ч хийх албагүй, гэсэн амьдралын үнэн юм.
Энэ нь, хэн ч чиний төлөө, чиний өмнөөс амьдардаггүй гэсэн үг. Яагаад гэвэл, хэн ч, чи биш. Хүн бүр, өөрийнхөө төлөө амьдарч, өөрийн аз жаргалын төлөө тэмцэж байдаг. Хэрэв чи, хэн ч, чиний аз жаргалыг бүтээхгүй гэдгийг ойлгочихвол, бүтэшгүй зүйлийн хүлээлтээс өөрийгөө чөлөөлнө. Энэ нь, чамайг хэн ч хайрлах албагүй гэсэн үг. Хэрэв хэн нэгэн чамайг хайрлавал, чамд ямар нэг онцгой зүйл байгаа, тиймээс тэр хүн, аз жаргалтай болж хайрлаж дурлаж байгаа юм. Тэрхүү онцгой зүйлээ мэдэж авч улам их, хүчтэй болгохыг хичээж байгаарай. Тэгвэл улам ихээр чамайг хайрлах болно.
Хэрэв, хүмүүс чиний тусын тулд ямар нэг зүйл хийж байвал, тэд өөрсдөө хүссэндээ хийж байгаа. Учир нь, чамд ямар нэг чухал зүйл байгаа, тиймээс тэд, чамд таалагдахын тулд хийж байна гэсэн үг. Тэд, албатай учираас хийж байгаа юм биш шүү. Найз нөхөд чинь чамтай хамт байхыг хүсдэг бол, үүрэг хариуцлагын мэдрэмжээс болж үүнийг хүсдэггүй юм.
Хэн ч, чамд хүндэтгэлтэй хандах албагүй. Зарим хүмүүс чамд сайн хандна. Зарим нь муу хандна. Гэхдээ, хэн ч чамд сайн зүйл хийх албагүй гэдгийг ойлгосон цагт, муу зүйл хийх хүмүүсээс зайлсхийж сурдаг юм. Яагаад гэвэл чи ч, мөн хэнд ч албагүй.
Дахин хэлье, хэн ч чамд албагүй.
Чи, юуны өмнө, өөрөө өөртөө хамгийн сайн нь байх ёстой, /албатай/. Яагаад гэвэл, байр байдал чинь сайн байвал, бусад хүмүүс чамтай байхыг хүсч, чамд байгаа зүйлсийн оронд өөрийнхийгөө өгөх маягаар солилцоо явагдаж байдаг. Харин, хэн нэг нь, хамтрах хүсэлгүй бол, шалтгаан нь хэзээ ч чамд байдаггүй. Ийм үед тайван орхи. Бусдын асуудлыг өөртөө нялзааж хэрэггүй.
Бусад хүмүүс, эд хөрөнгө, мэдрэмж, бодол санаагаа чамтай хуваалцах албагүй. Хэн ч нэгийгээ эрхшээх эрхгүй. Би, хэн ч надад юу ч хийх ёсгүй, албагүй гэж ойлгох үед, миний нуруун дээрх ачаа нуран унах шиг болсон. Би, бусдыг өөрөөрөө байлгах хүсэлтэй, мөн ёстой, албатай гэсэн бодолтой, хүлээлттэй байх үедээ, бие мах бод, сэтгэлийн маш их хүч, зүтгэлээ алдаж явсандаа хязгааргүй харамсдаг. Үнэндээ, хэн ч надад, сайн зүйл хийх, сайхан харагдах, биеэ зөв авч явах, хүндэтгэлтэй хандах, найрсаг байх, ухаантай байх албагүй гэдгийг ойлгосон. Үүнийг ойлгосноор, харин ч, би бүх харилцаанаас сэтгэлийн ханамж, эерэг зүйлсийг авдаг болсон. Би, надад хэрэгтэй зүйлийг хийхийг хүссэн хүмүүст анхааралтай ханддаг болж, мөн, хэн ч надад албагүй гэсэн бодол санаа минь, найз нөхөд, хайртай хүмүүс, бизнес хамтрагчид, хажуугийн дэлгүүрийн худалдагчид, танихгүй хүмүүстэй ч харилцах харьцааг минь сайжруулж буйг мэдэрч байсан. Би, ямар нэг зүйл авахыг хүсвэл, харилцан ярилцаж буй хүнийхээ оронд өөрийгөө тавьж, ойлгосноор хүссэндээ хүрч болохыг үргэлж санаж мөрдлөг болгодог болсон. Энэ бүхэн миний урт удаан хугацааны туршид олж авсан ойлголт учираас ганц захидалд багтаах хэцүү байна. Магадгүй энэ захидал чиний насанд ойлгомжгүй байж болох юм. Шинэ оны баяр бүрээр энэхүү захидлыг минь уншиж байвал, жил ирэх тусам утга санаа нь чамд, бага багаар илүү тодорхой болж өгөх биз ээ.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Nov 28, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.