Бүх хүн, санхүүгийн байдлаа өсгөхийг үргэлжид хүсч байдаг. Тиймээс ч эрт
дээр үеэс мөнгө эд баялагийг дуудах зан үйл үүсч, хүн төрөлхтөн өргөнөөр хэргэлсээр
ирсэн байдаг. Элбэг хангалуун байдал нь
аз жаргалтай амьдралыг бүрдүүлэх чухал хүчин зүйлд тооцогдож, хөдөлмөр
зүтгэлээр олддог гэж үзэх үзэл нийгмийн нэгээхэн үед ноёрхож ирсэн хэдий ч хүний
нийгэм, хүмүүс өөрийн аз жаргал, сайхан амьдралын төлөө үл тайлагдах нууцлаг
ертөнцийн хүчийг ашиглах асуудлыг үгүйсгэхгүй байсаар иржээ. Аливаа эртнээс
уламжилж ирсэн зан үйлийг амьдралдаа хэргэлсэн олон хүмүүс үр дүнтэй хэмээн
олонтаа өгүүлсэн байдаг гэнэ. Тэгээд ч аливааг хүсэх хүсэл хүчтэй байх тусам, боломжит
бүхнийг хийх үйлдэл урган гарч байдаг. Ингээд лааг ашиглан хийх, мөнгө, эд
баялагийг дуудах хялбар зан үйлийн талаар танилцуулъя. Эртнээс лааг хүчтэй
үйлчилэлтэй хэмээн залбирал уншлагын үед болон аливааг хүсэх, зайлуулах зэрэгт
ашиглаж иржээ. Лаа нь өөрөө итгэл, лааны дөл найдвар, гал нь хайрыг билэгддэг, хүний
амьдралын чухал хүчин зүйлүүдийг илэрхийлдэг гэж үздэг бөгөөд лааг химийн
найрлагагүй, байгалийн гаралтай зөгийн лаваар хийсэн байвал зохистой гэдэг
байна. Лааг ашигласан зан үйлийн үед болон ердийн үед асаасан лаа ч тэр, галаараа бодол сэтгэлийг
ариусгаж, дөл нь зовлон зүдгүүр, азгүйтэл, гуниг зовлонг шатааж анагаадаг
гэдэг. Санхүүгийн байдлаа өсгөх лааг ашигласан зан үйлийг хийхийн тулд, өөрт
байгаа мөнгө төгрөгөө тоолсныхоо дараа, хуудас цаасан дээр авах боломжгүй, хүсч
байгаа зүйлсээ хамгийн үнэтэйгээс сонгохоор, үнийг нь тодорхой бичиж лааны
дөлөн дээр шатаана. Шатааж байх үедээ, анхаарал тань бичсэн зүйл дээрээ
төвлөрсөн байх ёстой гэнэ. Шатаж дуусмагц үнсийг нь цуглуулан авч боогоод,
мөнгө хадгалдаг газраа эсвэл халаас, цүнхэндээ хийдэг. Санхүүгийн хүндрэлээс
гарах, элбэг хангалуун амьдрахын тулд хийгээд үзэхэд алдах юу байх вэ... Хүсч
байдаг зүйлсдээ хүндлэлгүй хандаж, өөрсдөө ч мэдэхгүй олон зүйлийг зөрчиж
явдгаас таагүй байдалд ордог ч гэж үзэх нь бий... Хийх эсэх нь таны итгэл
үнэмшил, зүрх сэтгэлээс хамаарах тул эрхэнд тань үлдэх билээ.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Jul 19, 2018 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.