“Чи ид шидэд итгэдэг үү?” – гэж амьдрал асуув.
-Үгүй, Би итгэдэггүй. Уран зөгнөлд дуртай хүүхдүүд л, ид шидэд итгэдэг байх, гэж амттан зардаг худалдагч залуу хариулав.
-Чи мөнхийн хайранд итгэдэг үү? – гэж амьдрал асуув.
-Үгүй, мөнхийн хайр гэж байхгүй, хайр бол, гурван жилийн дараа дуусч, зөвхөн дасал үлддэг зүйл, тиймээс би итгэдэгггүй, гэлээ.
-Чи мөрөөдөлд итгэдэг үү? - гэж амьдрал асуухад,
-Үгүй, тэнэг хүмүүс л мөрөөдөлд итгэдэг байх, гэж хариулав.
-Чи сайхан сэтгэл байдагт итгэдэг үү? –гэж амьдрал асуув.
-Үгүй, хүмүүс бүгд муу, үүнийгээ харуулахгүй нууж явдаг, тиймээс сайхан сэтгэл гэж байхгүй, гэж хариулахад,
-Чи, тэгвэл ер нь юунд итгэдэг юм бэ? –гэж амьдрал асуулаа.
-Би, хүмүүс, хүүхдүүддээ амттан авах мөнгө бага өгдөг. Тиймээс л би бага орлого олж, хүссэнээрээ амьдарч чадахгүй байна гэдэгт итгэдэг, гэлээ.
-Чи хүсэлдээ итгэдэг үү? –гэхэд,
-Тиймээ, хүсэл бий, гэхдээ миний хүсэл хэзээ ч биелдэггүй.
-Хөөрхий залуу минь, тэгэлгүй дээ. Чи хэзээ ч ид шидийг үзэхгүй, чамтай хэзээ ч мөнхийн хайр учрахгүй, чиний мөрөөдөл хэзээ ч биелэхгүй, чи хэзээ ч сайхан сэтгэлийг олж харахгүй, чиний хүсэл хэзээ ч биелэхгүй, гэж амьдралыг хэлэхэд,
-Яагаад! Яагаад вэ? гэж залуу хашгирчээ...
-Яагаад гэвэл, бүх зүйлд, бүхий л сайн зүйлд итгэх хэрэгтэй, бүр багахан ч атугай итгэх хэрэгтэй. Итгэл боломжийг өгдөг юм. Боломж чиглэлийг өгдөг юм. Чиглэл нь замыг нээдэг юм. Харин зам! Зам бол хүсэл биелэх цэг рүү хөтөлснөөр, хүсэл биелдэг юм, гэж амьдрал сургав.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Mar 31, 2017 - by Nimo
Мэдээлэл хуулбарлах хориотой.