Мөнгийг хар хүч, сөрөг үйлчлэлээс хамгаалдаг гэж үздэг бөгөөд эрт дээр үеэс, хамгаалалтын сахиус болгон хэрэглэдэг байжээ. Мөнгийг, мөн сэтгэл санааны ариун байдлын билэгдэл гэдэг. Тиймээс, хүмүүс гоёл чимэглэлийн хэрэгсэл болгон өргөнөөр ашигладаг. Мөн мөнгөн аяга хэрэглэхийг эмчилгээний ач тустай гэж үзсээр иржээ. Мөнгийг ертөнц хоорондын дамжуулагч гэж үзэх нь ч бий бөгөөд цацарсан туяа бүхий од маягийн чимэглэлийг хамгийн сайн хамгаалалт гэж үздэг байна. Мөнгөнд үнэт эрдэнийн чулууг суулгахад чулууны эерэг үйлчлэлийн хүч нэмэгддэг гэдэг. Мөн дээр нь тусах гэрлийг 97% ойлгодог чанартай, амальгама хэмээх бодистой нэгдэн ид шидтэй болдог гэж үздэгээс мөнгөн толийг зан үйлд ашиглах толь болгон хэрэглэж өнгөрсөн ирээдүйг хэлэх хэрэгслийн хэмжээнд ашигласаар байдаг. Мөнгөн эдлэл хэрэглэх нь хүний энергийг цэвэрлэж, гаднаас ирэх сөрөг энергийг шингээн, мөн оюуны хөгжлийг тэтгэдэг гэж үздэг. Мөнгийг, мөн хүний эрүүл мэндийг шалгах тест маягаар авч үзэж болдог гэнэ. Өвчин, өвчлөлийн үед муу энергийг шингээн авч харладаг гэж үздэг бөгөөд хэрэв хурдан хугацаанд харлаад байвал биед өвчлөлт явагдаж буйн илрэл тул эмч эмнэлэгт хандах хэрэгтэйг дохиолж байна гэж гэж хүлээн авах хэрэгтэй аж. Мөн хараал жатгад өртөхөд харладаг гэж үздэх нь ч бий.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Jan 23, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.