Эфирийн тос, биеийн эрхтэнүүдийн үелзэл, аура, долоон
хүрдний үйлчилэл, түүнийг сэргээх, нээхэд сайнаар нөлөөлдөг. Эдгээр тосыг
ургамлын мөчир, навч, цэцэг, холтос, хальс, үндэс зэргээс гаргаж авдаг бөгөөд
одоогийн байдлаар, 90 гаруй төрлийн эфирийн тосны төрлүүд ашиглагдаж байдаг
бөгөөд энэхүү тос, зөвхөн бие мах бодод нөлөөлөхөөс гадна сэтгэл санаа, сүнсэн
биед нөлөөлдөг тул үнэр эмчилгээний тусгай салбар болтлоо хөгжиж иржээ. Долоон хүрдийг
нээх, массаж, цэгийн массаж, зүү эмчилгээ, амьсгалын дасгал, бясалгал, төсөөлөл,
энергийн урсгалыг чиглүүлэх арга зэрэг олон арга байдаг. Харин байгалийн
гаралтай, ургамал цэцгийн эфирийн тосны үйлчилэл нь хүрд нээх, тэжээхэд онцгой нөлөөлөх
чадвартай бөгөөд энэхүү тосыг ургамлын праник хүч, сүнс гэж үздэг байна.
Энэтхэгийн бясалгал, йогоор гаршсан багш, гэгээнтнүүд, энергийн төвүүд болох хүрдүүдээ нээхийн ач холбогдолд их анхаарч, судлан он жилүүдийн турш шалгарсан аргуудыг ашигласаар иржээ. Эфирийн тос нь, хүнийг энергийн түвшинд эмчилэх чадвартай бөгөөд үүнийг үнэр эмчилгээний арга буюу үнэрээр дамжуулан бие организмд үйлчилэх ид шидтэй, маш нарийн бүтэцтэй, камерын ажиглалтаар өөр өөрийн өндөр давтамжит үелзэл, мөн ауратай байдаг, амьд ургамлын сүнс гэсэн судалгаа гарсан байна. Мөн хүний долоон хүрдэнд нөлөөлж, эдгээрийн тэнцвэр зохилдлогоог тохируулж, нээдэг гэж үздэг. Гарын алган дээрээ нэг дуслыг дусааж, хооронд нь үрээд хүрдүүд байрлах хэсгийг гаднаас дотогш төв рүү нь чиглүүлсэн хөдөлгөөнөөр илж массаж хийх, гарын алгаар зайнаас ээх маягаар, мөн ууршуулан үнэртүүлэх суурийг ашиглан өрөө тасалгаанд үнэртүүлэх аргаар хүрдээ идэвхижүүлэх үйлдэл хийдэг байна.
Долоон хүрдэд сайн нөлөөлж, идэвхижүүлдэг эфирийн тоснууд:
1-р үндсэн хүрд /муладхара/ улаан өнгө. Кипарис, дягил, цагаан гаа, ладаны эфирийн тоснууд
2-р хүрд /свадхистана/ улбар шар. Вербен, лимон, иланг-иланг, кипарис, пачули, шалфейн тос
3-р хүрд. Нарны сүлжээ /манипура/ шар. Анис, лаванда, сандала, фенхель, чампын тос
4-р хүрд. Зүрхний хүрд /анахата/ ногоон. Апельсин, бергамот, ромашка, корица, лаванда, нероли, сарнай, тысячелистник
5-р хүрд. Хоолойн хүрд /вишуддха/ цэнхэр. Бергамот, ромашка, корица, сандала, цайны модны эфирийн тос
6-р хүрд. Гуравдах мэлмий /аджна/ хөх. Жасмин, базилик, камфор, лаванда, лимон, розмарин, эвкалиптийн эфирийн тос
7-р хүрд /сахасрара/ нил ягаан. Ладан, мирра, фиалка
Хэрэглэх арга:
Эфирийн тосыг, 7:3 буюу 3 дусал эфирийн тос, 7 дусал суурь тос /миндаль, усан үзмийн модны тос, жожоба/-той хольж, хүрдний тус газарт нар буруу эргүүлэн илж, массажлана. Энэ үедээ хүрд тус бүрийн өнгийг төсөөлж массаж хийнэ.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Sep 24, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.