Эрэгтэйчүүд ийнхүү ярьж байна:
Би эмэгтэй хүнтэй амьдарч сурлаа. Энэ бүхэн ном зохиолд бичдэгтэй адил биш юм билээ. Жишээ нь, би эмэгтэй хүний үс нь, энхрий зөөлөн хандахгүй бол болохгүй, гайхалтай эмзэг зүйл гэдгийг мэддэггүй явлаа. Дэргэд минь хэвтэж байхад, дэрнээс эвтэйхэн авч, нүүр царайнд нь ойртон энхрийлэх хэрэгтэйг мэддэг болсон. Яваандаа зуршил болчихдог юм билээ. Би, эхнэрийнхээ сэтгэл санаа таагүй байвал, хурдхан түүнийгээ тэвэрч, яасныг нь асууж тайтгаруулах хэрэгтэйг мэддэггүй байсан. Хэрэв миний сэтгэл таагүй байвал, хэн нэгэн асуувал тун дургүйтэй минь адил гэж боддог байлаа. Би эхнэр минь, надаас ямар нэг тус дэм гуйгаад байхгүй, харин намайг өөрөө туслахыг хүлээж байдгийг мэддэггүй байсан. Харин одоо, “Би хийчихье” гэж хэлэхээр, эхнэр минь “Би хийчихье ээ, чадна аа” гэж байгаа ч, цаанаа, намайг хэлснээрээ хийчихээсэй гэж хүсч буйг мэддэг болсон. Тэр эмэгтэй хүн гэдгээ мэдрэхийг үргэлж хүсч байдаг. Түүнийг цэцгийн баглаанаас илүү хүнд зүйл өргүүлэхгүй байх юм бол, сэтгэл санаа нь үргэлжид сайхан, жаргалтай байдгийг мэддэг болсон. Эмэгтэй хүн бол, зөвхөн ор дэр хуваалцдаг амраг биш мөн найз нөхөр, юу ч ярьж байсан түүнийг анхааралтай сонсч байх ёстой гэдгийг мэддэг болсон. Эмэгтэй хүн бол оньсого биш... Багахан илүү анхаарал тавиад, ямар ч зүйл асууж хүсэхэд заавал хариу өгөх, хариу бэлэг барих хүн гэдгийг мэдэх болсон. Тэд юу хэрэгтэйг үргэлж мэддэг. Тэгээд ч шаардаж байдаг биз ээ. Эмэгтэй хүн юу хүсч байгаа нь ойлгомжгүй гэж ярьдаг эрэгтэйчүүд, зүгээр л юу хүсч буйг нь мэдэхийг хүсдэггүй дээ л тэр гэдгийг мэддэг болсон. Би гэр бүлийн харилцаа нь, бие биенийхээ өөдөөс, уруул шүргэлцэж үнсэлцэх хүртэл хийх хоёулангийн маань алхмууд гэдгийг мэддэг болсон. Хэрэв хэн нэг нь зогсоод, нөгөөх нь үргэлжид алхмууд хийсээр байвал, хөдлөөгүй нэг нь ард нь хоцрох юм байна гэдгийг мэднэ. Хоёулаа л бие бие рүүгээ алхам хийх хэрэгтэй бөгөөд хэн нэг нь хөлгүй бол, хөлгүй хүнд гараан дээр байр байхгүй гэдгийг мөн мэддэг болсон. Хоорондын, “хариутай бол бариутай” буюу хэн нэгнийхээ хийсэн сайн, муу зүйлийн алинд ч адил үйлдэл хийх маягаар харьцах нь, нэг хундаганаас хор уухтай адил гэдгийг ойлгодог болсон. Энхрийллийг хоолтой зүйрлэвэл, халуун хоол, хөрсөн хоолны сэтгэлд тусах нөлөөтэй адил бөгөөд мэдрэхүй, мэдрэмж зөвхөн бүсэлхийнээс доош оршихгүй, харин хурууны үзүүрүүдэд минь сэтгэлийг минь илэрхийлэн оршиж, хөгжим хөглөх мэт эмэгтэй хүнийг залуурдаж байдгийг мэддэг болсон. Хуруунуудыг хөглөж болох биш, харин авъяас бий эсэх нь эрэгтэйчүүд бидний сэтгэл зүрхнээс хамааралтайг мэддэг болсон...
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Jul 02, 2018 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.