Эфирийн тосыг, ургамал, цэцэг, мод, холтос, давирхайнаас гаргаж авдаг
бөгөөд тухайн зүйлийнхээ энерги, “сүнс”, хүмүүст туслуулахаар заяасан Бурханы
бэлэг гэж үздэг. Үнэр эмчилгээ нь эрт дээр үеэс эхтэй юм. Шашин шүтлэгийн зан
үйл, гоо сайхан, эмчилгээний зориулалтаар өргөн ашиглагдаж ирсэн байдаг. Эфирийн
тос нь, бүх гоо сайхны зориулалттай бүтээгдэхүүнүүд, үнэртэн, духи, үнэртэй усны
суурь болж өгдөг аж. Мөн хүний сэтгэл
санаанд эерэгээр нөлөөлөх гайхалтай чадвартай бөгөөд эфирийн тос, биеийн
эрхтнүүдийн үелзэл, аура, долоон хүрдний үйлчилэл, түүнийг сэргээх, нээхэд
сайнаар нөлөөлдөг. Аливаа үнэр, хүнийг ямар байх, мөн ямар болоход хүртэл
нөлөөлөх чадвартай байдаг бөгөөд эвгүй муу үнэртэй орчин, хүний сэтгэл санаанд
сөрөгөөр нөлөөлж үхэлд ч хүргэх боломжтой байдгийг хүн бүр мэддэг. Тиймээс үнэрийг
эмчилгээний өндөр үр дүнтэй болохыг нотолсоор байгаа юм. Эрдэмтдийн баталдаг
таталцлын хуулиар, аливаа зүйл тухайн ижил төстэй зүйлээ татдаг гэж үздэгээс, мөн үнэрийг ч тэр
аливааг татах чадвартайд тооцдог бөгөөд
эфирийн тосыг ордуудад тохирох тос, төрсөн жилд нь тохирох, мөн зан чанарыг
засах тос, эмчилгээний, өвчин, өвчилөлүүдийг илааршуулах тоснууд, орон гэрийн
энергид нөлөөлөх тоснууд гэж ангилан
үздэг.
Эртний грекийн гүн ухаантан Гиппократын хүний зан чанарыг 4 хуваан үзсэн, одоо ч хэрэглэгдэж байдаг үндсэн зан чанаруудын, холерик буюу түргэн зантай, бухимдуу, сэтгэлийн хөдөлгөөнтэй хүмүүст, герань, рододендрон, гаа, нероли, ваниль, лотос, сангвиник буюу хурдан хөдөлгөөнтэй, түргэн ойлголттой, мэдрэг хүмүүст лаванда, сандал, ладан, бергамот, лотос, нероли, рододондрон, магнолия, флегматик буюу удаан хөдөлгөөнтэй, тайван, сэтгэл хөдлөлөө гаргадаггүй хүмүүст пачули, муск, амбер, кокос, корица, гвоздика, лимон, меланхолик буюу уйтгар гуниг, депресст өртөмтгий хүмүүст сарнай, можжевельник, камфор, опиум, мирра, апельсин, бергамот, фиалканы тоснууд тохирдог, мөн зан чанарын сул талуудыг нь засдаг гэж үздэг бөгөөд сэтгэл санаа, сэтгэл хөдлөлүүдийг эфирийн тосны тусламжтай, үнэр эмчилгээн маягаар ашиглан зохицуулж болдог байна. Мөн ордуудаар ангилан, тухайн гариг эрхсийн үелзэлийн харилцан үйлчилэл хүмүүст нөлөөлөх чанараар нь:
Хонь-нарс, пачули, герань, сарнай, лимон, ладан, розмарин, сандал, ваниль, туя, жасмин, шалфей, ландыш, сирень
Үхэр-бергамот, гаа, ромашка, лимон, нероли, пачули, ладан, розмарин, ваниль, туя, жасмин, шалфей, ландыш, сирень
Ихэр-сандал, эвкалипт, герань, лаванда, апельсин, нероли, санрай, ладан, розмарин, ваниль, корица, лимон, иланг-иланг, жасмин
Мэлхий-жасмин, амбер, бергамот, нарс, лаванда, лимон, апельсин, сандал, розмарин, иланг-иланг, шалфей
Арслан-жасмин,ладан, кокос, лимон, апельсин, пачули, сарнай, сандал, розмарин, туя, можжевельник
Охин-сандал, хуш, эвкалипт, герань, апельсин, ладан, корица,
Жинлүүр-нарс, сарнай, лаванда, ладан, хуш, гаа, корица, герань, эвкалипт
Хилэнц-пачули, жасмин, нарс, лимон, розмарин, сандал, кохица, ваниль, иланг-иланг, магнолия
Нум-лаванда, лимон, миндаль, мирра, нероли, пачули, ладан, сарнай, розмарин, корица, туя
Матар-вереска, амбер, сандал, бергамот, сосна, лаванда, шалфей, гвоздика, ладан, сарнай, корица
Хумх-нероли, лимон, сарнай, хуш, бергамот, нарс, лимон, апельсин, ладан, туя, чабрец, эвкалипт, иланг-иланг
Загас-мелисса, хуш, апельсин, бергамот, ромашка, лаванда, эвкалипт, лимон, мирра, нероли, ладан, розмарин, ваниль, жасмин, можжевельник тоснуудыг тус тус тохирно, түүнчилэн, тухайн ордод хамаарах хүн хэргэлснээр, амьдралын эрч хүч нь сэргэх, эрдэм мэдлэг олж авах, биеэ даасан, өөрөөрөө байх чанарыг нь дээшлүүлэх чадвартай гэж үздэг. Үүний зэрэгцээ, эдгээр тос, онцгой ид шидийн мэт нууцлаг шинж чанаруудыг агуулдаг бөгөөд аз, амжилт мөнгө эд баялаг дуудахад эртнээс ашиглаж ирсэн байдаг. Энэ үнэрүүдэд, пачули, герань, апельсин, абрикос, эвкалипт, миндаль, нероли, цайны мод, сандал, кипарисийн эфирийн тоснууд ордог.
Эфирийн тос нь, бүх төрлийн өвчиний үед эмчилгээний массажинд хэрэглэхэд өндөр үр дүнтэй байдаг бөгөөд тухайн эрхтэний харалдаа массаж хийж өгсөнөөр олон хүнд өвчинүүдийг эдгээж байсан туршлага байдаг. Учир нь эфирийн тос нь өөр өөрийн, их бага давтамж үелзэлтэй байдаг бөгөөд, энэ нь, өвчилсөн эрхтэний үйл ажиллагааг сэргээх, эмчлэх үйлчилэл үзүүлж, дэлхий, гариг эрхсийн үелзэл давтамжтай нийцүүлж өгснөөр эдгэрэх үйлчилэл явагддаг байна.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд
Oct 07, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.