Хүмүүсийн ихэнхи нь
өөрийнхөө амьдарлаар амьдарч чадахгүй явсаар, үүнийгээ ч ойлгохгүй, бүгдэд
таалагдах гэж, цав цагаан гэмгүй сайхан харагдах гэж, буруугаар ойлгож
хүлээгээд авчихвал яана гэж, зөв хүн гэж нэрлүүлэх гэж, хань ижил, хамт олон,
хамаатан саднаасаа тасарчихвий гэж хүмүүн бусын зүтгэл гарган амьдарч, хөөрхий
сайхан насаа бардаг гэнэ. Зүрх сэтгэлээ сонсож, өөрөөрөө байж чаддаггүй, бусдад
уусан, нөлөөнд нь автагдаж, бусдын заавар дүрэмд захирагдан амьдардаг хүмүүсийг
“Заяа”- нь хаядаг болохыг дараах сургамж харуулах болно.
Нэгэн эмэгтэй, хүний амьдралыг хариуцдаг “Хүмүүн заяа”-даа, хувь заяа, тавилангийнхаа төлөө гомдол мэдүүлэн зарга өргөв.
-Намайг ... гэдэг. Юуны төлөө би ингэж амьдрах болов? Зөв явахыг хичээсээр ирсэн шүү дээ.
-Хэн гэнэ ээ? Бүртгэлд байхгүй л байна даа. Нэг бол, миний хаясан хүмүүсийн бүртгэлд байгаа байж болох юм.
-Юу гэсэн үг вэ, намайг ... гэдэг.
-Аан, оллоо. Миний хаясан хүмүүсийн бүртгэлд байна. Энэ хүмүүсийн ихэнхи нь эмэгтэйчүүд байдаг. Яагаад та нар, өөрийнхөөрөө амьдардаггүй юм бэ? Чиний нэр чинь л, энд үлдэж. Чамд өөрийн гэсэн сонголт, шийдвэр, итгэл үнэмшил, үзэл бодол аль нь ч алга, эдгээрээ гээчихээрээ, бусад хүмүүсийн аяар амьдарсан, эзэнгүй нэр үлддэг учираас, туслаад ч нэмэргүй тул, зааж, удирдаж хөтөлдөг хүмүүст чинь тусалж дэмжсэн нь дээр байдаг. Тэд нараасаа суралцаач!
-Юу гэсэн үг вэ? Би хичээсээр ирсэн.
-Хувь заяаны чинь бэлэг болгож, аз завшаан, азтай тохиолдлуудыг өгөхөөр, бусдаас асууж, зөвлөж, зөвшөөрүүлэх гэсээр алддаг чинь үнэн биз дээ?
-Би тэгээд яах ёстой юм бэ?
-Зөөлөн, дуулгавартай зан, хүүхэд насанд чинь л хэрэгтэй байдаг. Чиний намтарыг үзье, гээд эхний хэдэн хуудсыг гүйлгэн харснаа, -Хувь хүн болон төлөвшөөгүй, зан ааш нь тодорхойгүй, за, үүнийг орхиод, ухамсарт амьдралд хүрсэн үеийг чинь сонирхоё. Чи анхны хайраа, найздаа булаалгаад өгчихөж.
-Тийм. Гэхдээ өгөөмөр сэтгэлтэй бай гэдэг биз дээ? Шийтгүүлэхээр нүгэл гэж үү?
-Өгөөмөр эмэгтэй минь, энэ тохиолдлыг өөр охинд тохиолджээ гээд, өөрийнхөө оронд тавиад хар даа. Өөрт ноогдсон юмыг зүгээр тавиад туучихаж.
-Тэнэг охин бэ? гэснээ, эмэгтэй улайж, -Дараа нь бүр, найзлаад хооронд нь эвлэрүүлж бариад, юу ч болоогүй юм шиг царайлаад тэнэгтээд яваад байсныг минь яана, гээд дуугүй болов.
-Тээр, харин одоо яах байсан бол?
-Алчихмаар...
-Алах нь ч алахгүй л дээ. Харин чи хувь тавилангаа хайрлаж хамгаалахын тулд тэмцэх байсан. Удалгүй чи, дээд сургуульд орохдоо төрөл төрөгсдийнхөө зөвлөсний дагуу дургүй мэргэжилээ сонгосон, салахаа мэдсээр байж, нөхөрт гарах нас болсон гэцгээх, чамд ямар ч хамаагүй олны жишгээр нөхөрт гарсан, тэгээд салсан, нэг залуутай холбогдож, түүнийхээ авдар сав шиг өмч нь болж зовсон, түүний хүслээр ажилаасаа гарсан. Чи олон хүслээ орхиж, өөрийгөө гаргуунд нь хаясан. Юунд гомдол мэдүүлнэ вэ? Чамд төрөхөд чинь л, олон олон авъяас чадваруудыг заяасан. Хаана байна? Хааш нь хийчихээ вэ? Энэ чинь жинхэнэ нүгэл, өөрийгөө тараагаад явдаг чинь бас нүгэл. Чамайг, өөрийгөө илэрхийлсэн бүрэн дүүрэн амьдарлаар амьдраагүйн төлөө буруутайд тооцож, өөрийгөө илэрхийлж, өөрийгөө олохоос өөр аргагүй амьдарлаар амьдруулахаар шийтгэж байна. А/ сэтгэцтэй холбоотойн улмаас үйлдлийн уршигийг мэдээгүй, Б/ бие мах бодын эрүүл мэндээс болсон шалтгаантай гэсэн хөнгөвчилөх шалтгаангүй тул давж заалдах эрхгүйгээр шийтгэв. Гомдол санал байна уу?
-Байхгүй ээ, гэж арай ядан дуугарсан эмэгтэй, заргандаа ялагджээ.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
May 08, 2018 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.