Sugar

Эр хүний сэтгэлийг татах нь

May 07, 2018 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл


Эр хүний сэтгэлийг татах нь

Хайр дурлал эрэлхийлж, хосын амьдралыг хүсэмжилж байгаа охид бүсгүйчүүд, хайр дурлал, залуустай холбоотой бодол болон яриа хөөрөөндөө, “эрэх хайх”, “олох”, “барьж тогтоох” гэсэн дорой үгсийг хэрэглэх нь битгий хэл бүр мартах ёстой байдаг гэнэ. Сайн залуу хайх, хайртай залуугаа тогтоох гэх үгс нь, хамгийн эсрэгээр үйлчилдэг сул энергитэй үгс бөгөөд энэ нь, эмэгтэй хүний хамгийн их энергитэй, бусдыг татах энергийг далд ухамсарынх нь түвшинд үгүйсгэж байдаг аж. Эмэгтэйчүүдэд, эр хүний сэтгэлийг татах заяагдмал энерги байдаг. Энэхүү төрмөл сэтгэл татах увидас нь, дур булаах, сонирхол төрүүлэх, урин дуудах, сэтгэлийг хөдөлгөх, дотносох гэсэн хайр дурлалтай холбоотой хамгийн хүчтэй энерги бүхий үгсийн утгыг агуулж байдаг. Энэ хүч, увидас, таны гоо үзэмжээс хамааралгүй, өөрөө ч анзаардаггүй, эрэгтэй хүнийг өөртөө ойртуулах, өөртөө татах, дур булаах, сонирхол төрүүлэх, сэтгэлийг нь татах зэрэг чадваруудад тань байдаг ба эдгээр нь зөвхөн өөртөө итгэлтэй үед тань үйлчилдэг байна. Эмэгтэйчүүд бүгд дур булаам, өөртөө таалагддаг эрчүүлийн дурыг булаагаад зогсохгүй, таалагддаггүй, өөрсдийг тань таалдаг эрчүүлийн дурыг хүртэл булаасаар байдаг бус уу? Өөртөө итгэлтэй байж,  гэгээлэг бодлуудаар жигүүрлэ. Өөрийн үнэ цэнээ мэдэр. Та юу бодож, юу ярина түүнийгээ л авна. Тиймээс, зөв бодлыг эрхэмлэн, эрхэмсэг бардмаар алх. Та бол, аливааг эрэлхийлсэн сул дорой нэгэн биш, бүхнийг татах дур булаам увидаст эмэгтэй. 

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

May 07, 2018 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo