Эртний дорно дахины нэгэн зүйр үгээр, “Алгаа
ташихад, хоёр гар хэрэгтэй” гэсэн байдгийн адил, хэрүүл маргаан гарахад хоёр ба
түүнээс дээш хүн оролцож байдаг. Хэрэв, хэн нэг нь тайван байдлаа хадгалж
чадвал хэрүүл маргаан гарахгүй нь ойлгомжтой бөгөөд тайван байдлаа хадгалж
сурахын тулд, дараах нууцыг мэдэж, ойлгож авснаар, хялбархан сурдаг гэнэ.
Ер нь, харилцаанд оролцож буй ямар ч хүн, ихэвчилэн, өөрийн үзэл бодол, доторх асуудлуудаа илэрхийлэн ярьж байдаг. Эдгээр нь бидэнд ямар ч хамаагүй зүйл юм. Хэн нэгэн танд, “Чи бүтэлгүй”, “Чи бүдүүлэг”, “Ярьж байгаа зүйлээ мэдэж яриач” гэх мэт үгсийг хэлэх үед, энэ үгс бидний сэтгэлийн гүнийг хөнддөг бөгөөд “Тэр ингэж хэлэх эрхгүй”, “Өөрийгөө юу гэж боддог юм”, “Яагаад намайг ингэж үздэг юм” гэсэн бодлууд орж ирэн, гомдох, маргалдах, өөрийн буруу бишийг тухайн хүний өмнө нотлохоор зүтгэж эхэлснээр хэрүүл маргаан үүсдэг. Харин, үүний оронд, нөгөө хүн, танд, -“Би бүтэлгүй”, “Би бүдүүлэг”, “Би ярьж байгаа зүйлээ мэддэггүй” гэж хашгирвал, таны инээд хүрэхээс өөр зүйл болохгүй. Хэн нэгнийг буруутган энэ үгсийг хэлж байгаа хүн, өөрийн дотоод асуудлаа л илэрхийлж байдаг гэсэн үг бөгөөд энэ зүйлс толгойд нь байхгүй хүнд, эдгээр асуудал байдаггүй, өрөөл бусдаас түүнийгээ эрж хайдаггүй аж. Тухайн хүн, өөрт нь ийм асуудал байгаагаас мөн, сэтгэл санаа нь зовж буй зүйлээ сэдэв болгон хөндөж, илэрхийлж байдаг бөгөөд тоглоом шоглоомоор хэлж буй зүйлс, ёгтлол, бусдыг буруутгах асуудал нь, хүний, өөрт нь таалагддаггүй, эвлэрч чаддаггүй зан чанарыг нь харуулж байдаг. Тиймээс, дээр дурдсан “Чи”, гэсэн дайралтыг “Би” гэснээр сольж хүлээж авч, инээмсэглэн өнгөрүүлэх нь зүйтэй юм. Тэрхүү маргаан өдөөгчийг, олны нүдэн дээр өөрийгөө доромжиллоо, гэж бод. Иймэрхүү байдлаар хүлээн авч сурсанаар, хариу үйлдэл тань тайван болдог. Гэхдээ энэ зүйлийг тухайн дайралт хийж буй хүнд, тайлбарлах, хэлэх шаардлагагүй. Зүгээр л дуугүй сонсоод, инээмсэглэн өнгөрүүл. Дотоод асуудлууд ба гадаад илэрхийллээ ойлгож, ухамсарлаж чадсан хүмүүсийн, олонхийнх нь амьдрал өөрчилөгдөж, гэр орны уур амьсгал, ажил үйлсийн бүтээмж өсдөг аж. Мөн, энэ асуудал хоёр талтай, нөгөө талаас хараад үзээрэй. Та өөрөө бусдад юу хэлж ярьдагтаа мөн, анхаарах хэрэгтэй гэсэн үг. Ямар асуудлаар хүнтэй маргачих гээд байдаг, яагаад өөрийн бодлоо ингэж илэрхийлэх болов, та, хорвоо ертөнцөд юуг чангаар хэлмээр санагдаж байна гэсэн асуултуудын хариултыг өөрөөсөө эрж хайж, анзаараарай. Жишээ нь, та, хүүхдээ хэрэв компьютерийн хамааралтай хэмээн загинадаг бол, өөрт тань ямар нэг хамаарал байна уу, тэрхүү хамаарлаас тань салгах оролдлого танд яаж тусдаг вэ, ямар байдаг вэ гэж бодсоны үндсэн дээр хандах нь ухаалаг шийдэлд хүргэнэ. Хэрэв, та яагаад ч юм эргэн тойрныхондоо ямар нэг асуудлаар бухимддаг, түүнийгээ байнга илэрхийлдэг бол, тэрхүү асуудал тань таны дотор шийдэгдээгүй, түүнтэйгээ эвлэрдэггүйг тань харуулдаг байна. Бидний бухимдал, мөн хэрүүл маргаанд хүргэдэг асуудлууд нь, бидний дотоод сэтгэлийн өвдөлт, орилоон юм. Үүнийг, ийнхүү ойлгож, хүлээн авах нь, амьдралыг өөрчилөх сайхан арга болдог байна
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Nov 25, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.