Sugar

Эрүүл байх энгийн дасгалууд

Aug 13, 2017 - by Nimo

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд

Эрүүл байх энгийн дасгалууд

Эвшээлгэх

Өглөө босоод цэнгэг агаарт гарч биеэ суллан, анхаарлаа төвлөрүүлж, хамраараа агаар сорон хэвлийдээ агаар дүүртэл амьсгална. Дараа нь толгойгоо гэдийлгэн эвшээлгэж буй маягаар амаа ангайж амьсгалаа гаргана. Энэ нь уушги, зүрхний цусан хангамжийг нэмэгдүүлж цээж багтрах бөгшүүлж ханиах зэргээс сэргийлнэ.

Үсээ самнах

Арван хурууны өндгөөр урдаас хойш, хойноос урагш хэдэн арван удаа самнана. Хурууны өндөгний соронзонгоор толгойны хуйхны биологийн идэвхитэй цэгүүд цочирч, сэтгэл сэргэж даралт буурахад нөлөө үзүүлэх төдийгүй толгой өвдөх, загатнах, үс унах, зүрхний цохилт хурдсах, мэдрэлийн ядаргаа зэргийг тайлахад нөлөөлнө.

Дагзаа няслах

Гарын хоёр алгаар чихээ таглан долоовор хурууг дунд хуруун дээр тавьж чихний ар хэсэг рүү бөмбөрдөх мэт нясална /нэг удаад 10-12 удаа/. Дараа нь алгаараа аажуухан илж дуусгана.

Нүдээ эргэлдүүлэх

Сэтгэлээ тайвшруулан, нүдээ хагас аньсны дараа нүднийхээ аяган дотор нүдээ баруун зүүн дээш, доош эргэлдүүлэх ба дараа нь огцом нүдээ нээгээд давтан хийнэ. Үүнийг тус бүрт нь арван удаа хийнэ. Энэ нь нүдний чилээг гаргаж, нүд эрээлжилэх, бүрэлзэхээс хамгаалж, харааг сайжруулна.

Хэлээ тагнайдаа хүргэж эргэлдүүл

Хэлний нарийн үзүүрийг тагнайд хүргэж, баруун зүүн дээш, доош эргэлдүүлнэ. Хэдэн ч удаа хийж болох бөгөөд шүлс ялгаруулж, хооллох сонирхлыг сэргээн шингэцийг сайжруулна. Мөн шүд бэхжиж, ам хатах, буйл үрэвсэхээс сэргийлнэ.

Шүдээ товших

Уруулаа зөөлөн жимийж анхаарлаа төвлөрүүлнэ. Эхлээд араагаа дараа нь үүдэн шүдээ эцэст нь соёонуудаа нийлүүлж товш. Хэдэн ч удаа хийж болно. Үүнийг тогтмол хйивэл шүлсний ялгаралт сайжран, шүд бэхжиж сайжирна.

Шүлсээ залгих

Шүлсээ завьжаараа сорон хурааж, амаа дүүрэхээр нь хэд хувааж залгина. Энэ нь биеийн эсэргүүцэл, залгиурын үйл ажиллагааг сайжруулж ам цэвэрлэх ба буйл үрэвсэхээс сэргийлнэ.

Нуруугаа дулаалах

Нурууг байнга дулаан байлгаж иллэг хийж бай. Унтахаар хэвтэх эсвэл нойрноос сэрэх үедээ уруу харж хэвтээд хоёр гарын алгаар нуруугаа илэх, ууц нурууны ясыг нухлах нь ууц нуруу хөших, өвдөх зэргээс хамгаална.

Хэвлийгээ илэх

Гарын алгыг хооронд нь үрж бүлээцүүлэн хүйсээ нар зөв тойруулан иллэг хийж бай. Тогтмол хийж байвал хоол боловсруулах эрхтний цусан хангамж, мөн хэвлийн булчингийн агшилт суналтыг сайжруулан, өтгөн хатах, гүйлгэх, бүдүүн нарийн гэдэсний үрэвсэл, шээс хаагдах өвчнөөс сэргийлнэ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд

Aug 13, 2017 - by Nimo

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo