1. Хайртай хүн - таныг өсч хөгжихөд саад болдоггүй, өөрийнхөө үзэл бодлыг тулгадаггүй
2. Хайрлах нь оюун санаагаар тоглохыг хэлдэггүй. Хайртай хүн, таныг аливаад буруутган, удирдахыг хүсдэггүй. Түүнтэй санал зөрөх үед хэзээ ч хэрүүл маргаан хийдэггүй
3. Хайрлах гэдэг нь дайтах, уралдах биш. Хайртай хүн, өөрийнхөө хүслийн төлөө, хэзээ ч таныг гишгэж, уналтад хүргэхгүй, өөрийн ялалт руу улайрдаггүй
4. Хайрлахад амиа бодох чанар үгүй болдог. Хайртай хүн, өгөх мөн авах, байр байдлыг тань анхаарах, хамтдаа гуних, сэтгэлээ хуваалцах чадвартай байдаг. Тэр танд гараа сунгаж, мөрөө түшүүлэн ямар ч байдлаас авч гарахыг хүсдэг бөгөөд түүнтэй байхад сэтгэл амгалан, дулаан байдаг. Тэр, таны цаг, эрч хүчийг хайрладаг
5. Хайрлах гэдэг нь хянах гэсэн үг биш. Гэр бүлийн хамгийн анхан шатны хүчирхийлэл бол алхам тутмыг хянах гэсэн үйлдэл юм. Хайртай хүн ийм зүйл хийдэггүй
6. Хайрлах гэдэг нь хүндлэх гэсэн үг. Хайртай хүн, таныг, янз бүрээр хэлж, бусдын өмнө дорд байдалд оруулдаггүй. Тэр, хэзээ ч таныг устгах үйлдэл хийхгүй ба ичгүүрт хүргэдэггүй. Тэр, таны хил хязгаарыг зөрчихгүй, таны цаг хугацаа, санаа бодол, сонирхол, сэтгэл хөдлөлийг хүндэтгэдэг
7. Хайрлах нь, итгэлийг барьж босгох хүндтэй ажил. Хайртай хүн худлаа хэлдэггүй, юу ч нуудаггүй.
8. Хайрлах нь – тайван эвсэг, жаргалтай орчин, орон зайг барьж үүсгэх гэсэн үг
9. Хайртай хүн сонсох чадвартай байдаг. Тийм чухал зүйл биш байсан ч сонсож, дэмжих сэтгэлээр дүүрэн байдаг хүнийг хайртай хүн гэж хэлнэ
10. Хайр хэзээ ч хатуу байдаггүй
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Feb 13, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.