Оросын umnaja.ru сайтад нийтлэгдсэн, зарим талаараа бидний амьдралын хэв
маягтай тун төстэй зүйлс дурдагдсан нэгэн нийтлэлийг сонирхуулъя.
-Ерөнхийдөө, бүхий л улс
орнуудын ард иргэдийн сахидаг ариун цэвэр, эрүүл ахуйн дүрэм журам адил гэж бид
бодсоор иржээ. Гэтэл, энэхүү ариун цэврийг сахих асуудал орчин үед эдийн засаг,
хэмнэлтээс ихээхэн шалтгаалж өөрчилөгдөж буй дүр зураг, олонхи улсуудад
анзаарагддаг болоод байгаа аж. Орос эмэгтэйчүүдийн хувьд дадал болсон ариун
цэврийг сахих дадал нь европ эмэгтэйчүүдийг гайхшруулах хэмжээнд байдаг гэнэ.
Хамгийн түрүүнд үүнд устай холбоотой арчилгаа хамаарна. Бүх зүйлд хэмнэлттэй
ханддаг европ эмэгтэйчүүдийн хувьд, өглөөд
ус гоожуулан урсгаж нүүр гараа угаах асуудал
үнэхээр ойлгомжгүй зүйл бөгөөд Англи, Франц, Бельги, Германд угаалтуураа таглаж,
түүндээ гоожуулж авсан багахан усыг ашигладаг.
Бүх улс орныхон өдөр бүр шүршүүрт ордог. Гэхдээ орос хүмүүсийн шүршүүрт орох
хугацаа, мөн усаа хаахгүй гоожуулан ордог нь бусад улсынхныг гайхшруулдаг. Тэд,
үсээ савандах үе, мөн гель түрхэх үедээ усаа хааж, баруун европынхон бүр гелиэ угаахгүй биедээ үлдээж,
зөвхөн усаа хэмнэсэндээ ч бус, гелен дэх тослог биеийн арьсанд ашигтай гэж
үздэг хүмүүс тэдний дунд олонхи нь болж байдаг. Ихэнхи орос эмэгтэйчүүд өдөрт
хоёр удаа шүршүүрт орохыг ердийн зүйл гэж үздэг бол, европчуудын хувьд энэ бол
хэмжээлшгүй тансаглалд тооцогдно. Тиймээс сүүлийн үед, шүршүүрийн оронд тэд нойтон
салфеткийг өргөнөөр ашигладаг болсон нь хамаагүй хямд гэж үздэгээс болдог
байна. Европын хотуудын гудамжинд толгойгоо угаагүй аль ч насны эмэгтэйчүүд
явах нь ердийн хэрэг. Энэ нь өнөөх эдийн
засгийн хэмнэлтээс нь болж байгаа хэрэг. Тэнд хуучин ЗХУ-н Зөвлөлүүдийн холбоонд
байсан улсуудын иргэн байсан эмэгтэйчүүд болон орос эмэгтэйчүүд өдөр бүр үсээ
угаагаад зогсохгүй өглөө бүр үсээ ороож янзалсан байдгаараа танигддаг гэнэ. Мөн
хооллож цайлах бүрийнхээ дараа аяга
тавгаа угаах асуудал оросуудын барил гэнэ. Европ эмэгтэйчүүд аяга таваг, сав
суулгаа нэг усанд, нэг мөсөн угаахын тулд хурааж байгаад угаах нь их. Герман
эмэгтэй Патриция, анх орост ирээд хамгийн түрүүнд анзаарсан зүйлээ, гудамжаар
явж буй эмэгтэйчүүдийн дийлэнхи нь, хумсаа будаж, үсээ ороож янзалсан, цэвэр
аятайхан хувцастай, мөн нүүрээ тод буддаг байдал гэж гайхсан сэтгэгдлээ бичсэн
байна. Харин израйль эмэгтэй, гоо сайханч Кармит Дахан, - “Хэрэв миний
үйлчилүүлэгчид орос эмэгтэйчүүд байсан бол аль эрт би баяжчих байлаа” гэж
бичжээ. Орос эмэгтэйчүүдийн гадна үзэмжиндээ ихэд анхаарч, боломжит бүх аргаар
өөрийгөө арчилдаг байдал нь ийнхүү анзаарагдсан хэрэг. Дээр дурдагдсан зүйлсийн
зэрэгцээ, шударга байдлыг эрхэмлэх үүднээс нэг зүйлийг хэлэх нь зүйтэй. Европ
эмэгтэйчүүд дотуур хувцсандаа ихэд анхаарч, угаасны дараа үзэмж нь алдагдсан бол, нэг угаалтын дараа ч
хамаагүй, огт харамсахгүй хаядаг.
Харин, олонхи орос эмэгтэйчүүд, мөн л
өнөөх эдийн засгийн хэмнэлттэй нь холбоотой биз, элэгдтэл нь өмсдөг гэнэ.
Тэгэхээр, бүгд л өөр өөрийнхөөрөө аливааг хэмнэж байдаг ажээ.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд Сонжоо
May 29, 2019 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.