Sugar

Фото зурагтай холбоотой хориглодог зүйлс

May 16, 2017 - by Nimo

Сонин хачин Зөвлөгөө

Фото зургийн талаар, сүсэг бишрэл болон ам дамжсан яриагаар дамжин ирсэн хориглодог олон зүйлс байдаг бөгөөд ихэвчлэн үүнийг үнэн гэж тооцдог. Учир нь, фото зураг тухайн хүний сэтгэл, энергийг тодорхой хэмжээнд шингээдэг гэж үздэг. Тиймээс ч үзмэрч, зөн билэгтэнгүүд хүний зургийг ашиглан зан үйл хийж, тухайн хүний тухай мэдээлэл авах, тэр тусмаа энергид нь нөлөөлж болно гэж үздэг. Дараах зүйлсийг мэдэж авсанаар, зарим таагүй зүйлсээс сэрэмжлэх боломжтой болох юм.

-Хүнийг унтаж байх үед зургийг нь авч болохгүй гэж үздэг. Унтах үед хүний энергийн хамгаалалт хамгийн сул байдаг бөгөөд хүнд тун таагүй нөлөөлнө, мөн, уг зураг нь жинхэнэ муу зүйл хийх хэрэгсэл болдог гэнэ.
-Хүүхдийг нэг нас хүрэхээс өмнө зурагийг нь авах таагүй гэдэг. Авбал, хувийн зургийн цомогтоо байршуулж зөвхөн ойр дотныхондоо үзүүлдэг. Олон нийтийн сүлжээнд тавих бүр таагүй бөгөөд хүүхэд нэг нас хүртлээ энергийн хамгаалалт нь сул байдагтай холбон тайлбарладаг. Урдны хүмүүс үүнийг хориглодог байсныг санах хэрэгтэй.
-Толин дотор туссан дүр төрхөө зурагт буулгаж авахыг хориглодог. Толь, хүний энергийг сорж авах чадвартай, тэр дундаа, зураг авч буй хэрэгслийн таталтаар, толинд хуралдсан тодорхойгүй энергүүдийг өөртөө авах муу нөлөөтэй.
-Зураг авахуулах орчин сайн сайхнаар зурагт буух газрыг сонгож авахуулж байхыг хичээх хэрэгтэй. Хуучин нурсан барилга байшингийн дэргэд хэзээ ч бүү зургаа авахуул. Амьдралд сөргөөр нөлөөлөх чадвартай. Бидний нүдэнд үзэгдэхгүй олон тайлагдахгүй хүчнүүд үйлчилж байдгийг мартаж болохгүй.
-Оршуулгын газар булш бунхны дэргэд зургаа бүү авахуул. Энергийн холбоо үүсэх магадлалтай бөгөөд өвчин үхэлрүү ч хөтлөх аюултай гэнэ.
-Талийгаачдынхаа зургийг зургийн цомогтоо хамт нэг дор хийж болдоггүй гэнэ. Тусад нь дурсгалын цомог гаргах хэрэгтэй гэнэ. Зургуудын энерги холилдох муу үр дагавартай гэж үздэг байна.
-Хүнд өвчтэй байгаа хүн болон насгүй болсон хүний зургийг авдаггүй. Зургийг, сүнсэн биеийн дамжуулагч гэх нь ч бий. Тиймээс, насан өөд болсоных нь дараа зураг нь татдаг, явуулахгүй барьдаг гэж зөн билэгтнүүд үздэг гэнэ.
-Зургийг урж тасдах, шатаахыг хориглодог. Тиймээс зураг авахуулахдаа, авахдаа бодолтой хандах ёстой байдаг. Тодорхой хэмжээний энергиэ устгана гэсэн үг аж. Урах тасдах, зүүгээр хатгах, шатаах үйлдлүүдийг харынхан, хараал хийхдээ хэрэглэдэг гэдгийг сана. Өөрөө өөртөө мууг хийх хэрэггүй.
-Өөрийнхөө зургийг тэр болгон олонд үзүүлэх таагүй. Олонд тараах бүр тусгүй. Өөрийн, хувийн аюулгүй байдлаа хангах үүднээс, олон хүмүүс, тэр болгон олон нийтийн сүлжээнд зургаа байршуулдаггүйг анзаар.
-Зураг хөргөө хананд өлгөж байрлуулахдаа, ханын цагны дор хэзээ ч байрлуулж болохгүй. учир нь, цаг тоологдно гэж үздэг.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

May 16, 2017 - by Nimo

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo