Урд нь эмэгтэйчүүд, өдөр тутмын ахуй амьдралдаа, далд хүчээ
онцгой ашигладаг байсан гэдэг. Хоол ундаа бэлтгэх, оёдол хатгамал хийх, угаалга
цэвэрлэгээ хийх зэрэг гэр орны ажлууд нь бараг нэгэн төрлийн оюун сэтгэлийн зан
үйлийн хэмжээнд явагддаг байжээ. Тэр үеийн гэр бүлүүдийн эв найр, хайр хүндэтгэлтэй
хоорондын харьцаа, бат бэх, эрүүл саруул, аз жаргалтай гэр бүлийн амьдралыг
үүнтэй холбон тайлбарлаж үзэх нь бий.
-Үсээ самнахад онцгойлон ач холбогдол өгдөг байсан бөгөөд үс самнах үедээ бүх таагүй сөрөг зүйлсийг зайлуулж байна хэмээн төсөөлж гэр бүлээсээ муу муухайг холдуулдаг байв. Эмэгтэй хүний урт үс нь хамгийн хүчтэй энергитэй, гэр бүлийн хамгаалалт болдог гэж үздэг байв.
-Усанд орох, нүүр царайгаа будах, гоёж гоодох үедээ гоо үзэсгэлэнт охин тэнгэрүүдтэй сэтгэлээрээ холбогддог, эмэгтэй хүмүүсийн гариг болох Сугар гаригийн ивээлийг гуйдаг байжээ.
-Цай, ундаа бэлтгэхдээ сэтгэлээрээ нөхөртөө аз хийморийг хүсэн бурхадад даатгадаг, аягалан өгөхдөө хайр халамжийн хүсэмжлэлээ шивнэдэг байсан гэнэ.
-Хоол ундаа бэлтгэхдээ бараг бясалгалын байдалд, алгуур ухамсартайгаар хийдэг байж. Яаруу сандруу, бодолгүй бэлтгэсэн хоол унд, эр нөхрийг нь холдуулж түлхдэг гэж үздэг байсан бөгөөд хоол хийхдээ сэтгэлээсээ хийдэг, олон төрлийн хоол бэлтгэж чаддаг байх нь, гэр бүлийн амьдралын аз жаргал, бат бэх байдлыг уртасгадаг гэж одоо ч үздэг байна. Гурилыг, гэр бүлийн эв нэгдэл, нягтралыг хүсэмжлэн зуурдаг гэнэ.
-Эр нөхрийнхөө хувцас хунарыг угаах цэвэрлэх үедээ, нөхрийнхөө эрэлхэг чанар, эрч хүчийг мэдрэн ялалтын хүчийг өгөх сэтгэл агуулан угаадаг. Удахгүй эр нөхрийнх нь ажил хэрэг цэцэглэх, амжилт, аз хийморь, эд хөрөнгө нь арвижихыг хардаг ажээ.
-Гэр орноо цэвэрлэхдээ, гэр орноо хайрлан дээдэлж, тухайн үеийн гэр орон дох муу муухай бүхэн угаалга цэвэрлэгээгээр арилж байна гэж бодох ёстой гэнэ. Гэр орон эмэгтэй хүний далд хүчээр, хайр, баяр баясал, гайхамшигаар дүүрдэг. Гэр орноо галаар ариулах, сайхан анхилуун үнэр үнэртүүлэх, ургамал цэцэг тарих, цэвэр сайхан агаараар дүүргэхийг эмэгтэйчүүд туйлаас эрхэмлэдэг байжээ.
-Эмэгтэй хүн, эр нөхөр, үр хүүхдээ тэврэх, биед нь хүрэхдээ хайр энэрэл, ивээл ерөөлөө алгаараа дамжуулан хүртээх чадвартай байдаг гэнэ. Энэхүү нүдэнд үзэгдэхгүй ялдам сайхан хүч, гэр бүлийнхнийх нь сэтгэл санаа, уйтгар гуниг, сэтгэлийн шархыг эдгээж, оюун санааг нь тайвшруулан, зүрх сэтгэлийг нь бурханлаг сайхан хайраар дүүргэх увидастай байдаг аж.
Хийж буй бүх зүйлдээ сэтгэлээ шингээн, ивээл ерөөлийг илгээсэн энэхүү сайхан аргууд аз жаргалд хөтлөн, сэтгэлийн зохилдлогоо болон амжилттай. хайртай эр нөхөр, эрүүл, ухаалаг үр хүүхэд, эв найртай, бат бэх гэр бүлийн харилцаанд хүргэдэг. Энэхүү сайхан зүйлс, бүх эмэгтэйчүүдийн мөрөөдөл байдаг биз дээ?
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Aug 04, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.