Sugar

Үг яриа “Карма”-д нөлөөлөх нь

Jul 20, 2018 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө


Үг яриа “Карма”-д нөлөөлөх нь

Бид хэн нэгнийг шүүмжлэн ярилцах эсвэл буруутгах үедээ, тухайн хүнийхээ сөрөг “Карма”, зан чанарын муу талуудыг өөртөө татаж байдаг гэнэ. Энэ нь, “Карма”-ын хууль бөгөөд бид бусдыг магтах, сайшаах сайнаар ярих тохиолдолд, тухайн хүнийхээ сайн чанаруудыг мөн авч байдаг аж.Тиймээс, эрт дээр үеэс  хүмүүс Бурхан, байгаль дэлхий, бүхий л зүйлсийг магтах, сайшаах, ерөөл магтаал, магтуу зохиох,  залбирал тарни унших, аливаа зүйлийн сайн талуудыг олж харж чадах чадвартай байхыг хичээх зэргээр  хэргэлж ирсэн байна. Энэ нь, хүний бүхий л сайн чанарууд болон бурханлаг чанаруудыг эзэмших, “Карма”-гаа засах хамгийн хялбар арга болдог гэнэ.  Та ямар байхыг хүсч байна, түүнийхээ дагуу, өөрийн зорилгод нийцэх хүмүүсийн тухай унших, мэдээлэлтэй байх, бурхан, гэгээнтнүүд, түүхэн хүмүүсийн тухай мөн унших судлах, ярилцах, боддог байх хэрэгтэй бөгөөд хэний тухай их бодож, анхаарч, ярилцаж хэлэлцэж байна тийм л чанаруудыг өөртөө авна гэсэн үг аж. Үүнийг барууны сэтгэл зүйчид эмчилгээнд хэрэгжүүлэхээр ажиллаж эхлээд байгаа бөгөөд амиа хичээсэн зантай, атаархуу хүмүүс, хэзээ ч бусдын талаар сайн сэтгэгдэл тээдэггүй, сайнаар хүлээж авдаггүй болохыг судалгаагаар тогтоожээ. Бусдыг шүүмжлэхгүй, буруутгахгүй байхад суралцах нь хамгаас чухал гэдгийг харуулсан жишээг нэгэн сэтгэл зүйч ийнхүү бичжээ. Хүнд оноштой нэгэн үйлчлүүлэгч маань, хэсэг хугацааны дараа эрүүл мэнд нь улам хүндрэхээр  байдалтай байсан ч, удалгүй биеийн байдал нь сайжирч эдгэрэлтийн байдал шинж үзэгдэж эхэлсэн гайхалтай явдал болсон юм. Юу нөлөөлсөн талаар түүнээс асуухад, -“Би өөртөө, хэнийг ч шүүмжлэхгүй, аливаа зүйлс болон бусдын талаар муугаар огт бодохгүй гэж андгайлсан. Гэтэл бие минь сайжирч эхэлсэн, бодол санаа минь өөрчилөгдөж саруулсан, амьдрал хөнгөрч, аз жаргалыг мэдэрдэг болсон, гэж ярьсан. Энэ бол үнэхээр гайхалтай бодит жишээ юм гэжээ. Мөн үг яриагаа хянахын чухлыг, бодож санасан, хийхээр төлөвлөж буй зүйлээ хэн нэгэнд, тэр тундаа шуналтай, атаархуу хүнд ярих юм бол, биелэх магадлал нь 80% унадаг гэсэн судалгааны дүгнэлт харуулдаг. Бодож, бага ярьдаг хүмүүс илүү амжилтад хүрдэг нь, бусдад атаархал төрүүлж, энергиэ алддаггүйтэй нь холбоотой байдаг гэнэ. Мөн үг яриатай холбоотой бас нэг энгийн дүрэм байдаг. Хэн нэгэнд сайн зүйл хийгээд, түүнийгээ онгирч ярих нь, эерэг энергээ алдахад хүргэдэг бөгөөд урд өмнө нь хийж бүтээсэн сайн үйлсийн үрээ ч мөн алддаг гэж энэ дүрэмд заадаг байна. Онгироо сагсуу зан юунд ч хүргэдэггүй нь, амьдрал дээр олноор харагдаж байдаг нь үүнтэй холбоотой байдаг гэнэ. Ийм маягаар бидний бодол, үг яриа, бидний хувь тавилан “Карма”-д нөлөөлж байдаг ажээ. 

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө

Jul 20, 2018 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo