Амьдралын бүх үйл явц энэ хуульд захирагддаг аж.
Бизнес, санхүү, гэр бүл, харилцаа, эрүүл мэндийг зөвхөн энэ хуулиар сайжруулж
эсвэл устгаж болдог. Өсөлт цэцэглэлт, амжилтыг зөвхөн энэ хуулийг мөрдсөнөөр
олж авах боломжтой бөгөөд энэ нь, бүгдийн мэдэх, “Юу тарьна түүнийгээ хураана”
гэсэн хууль. Энэ хууль, өвөл зун, өдөр шөнө, нар сарны адил хөдөлшгүй нэгэн
зүйл юм.
Одоо өөрт чинь байгаа бүх зүйлс болох бодол санаа, үг яриа, авъяас билэг, мөнгө санхүү, цаг хугацаа, эрч хүч, бүгд өчигдрийн өөрийн чинь тарьсан зүйлийн үр шим. Хором бүр тань, таны үрээ тариалж буй тариан талбай бөгөөд таны тэрхүү талбай, сайн мууг ялгаж шигшилгүй, тэр чигт нь, таны тарьсан тэр л зүйлсийг ургуулж байдаг. Эдгээрийн боловсрох хугацаа цаг хугацааны хувьд өөр өөр ч, үр шим нь ирэх нь зайлшгүй байдаг аж. Тиймээс, амьдралын бүх зүйлс дээр, ямар үр тариалж байгаагаа, хөрс нь ямар байгаа, мөн өдөр тутам ямархуу үр тариа хурааж авч буйгаа анзаарах нь маш чухал юм. Өнөөдөр танд байгаа бүх зүйлс, өчигдөрийн тариалалтын үр дүн гэдгийг дахин хэлэх хэрэгтэй. Энэ хуулинд нэгэн сайхан зүйл байдаг нь, тарьсан зүйлээ тастаж авах эрх буюу хийсэн муу зүйлдээ гэмших, өөрөөр амьдрах, өөрийгөө өөрчилөх боломжийг агуулдаг, мөн, өөр бусад хүмүүсийн, амьдралд чинь сайн, муу зүйлийг суулгаж тариалахыг таслан зогсоох, тэдгээрийг үргэлжлүүлэн ургуулах эсэхийг шийдэх эрхийг танд, өөрт чинь олгож байдагт оршдог. Сайн үр гэж юу вэ? Амьдралынхаа туршид, сайн үйлс хийхийг эрхэмлэх, Бурхан, буяны үйлсэд аливааг зарцуулах сэтгэлтэй байх, бусдад үгээр болон үйл хөдлөлөөрөө тусалдаг байх, бусдад дэмжлэг, талархал, урам хайрладаг байх, өдөр бүр хайрын үрийг тарьдаг байх, өөрийн ажил үйлсдээ өөрийгөө бүрэн зориулж чаддаг байх, эрүүл зөв хооллож, эрүүл мэнддээ чанартай хүнс тэжээл өгдөг байх, бодол санаагаа эерэг байлгах, үг яриандаа бодолтой ханддаг байх нь сайн ургац өгөх үр тань болж өгдөг бөгөөд энэ хуулийг өдөр тутам, хазайхгүй мөрдлөг болгох аваас амьдралд тань гайхалтай сайхан үр шим хүртээдэг байна. Амьдрал тань аз жаргал, амжилт бүтээлээр өөрийн эрхгүй дүүрч ирдэг. Асар их, арвин сайхан ургац хурааж авахад зорьдог, мэдлэгтэй, ухаалаг тариаланч болох боломж танд байгаа!
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Nov 27, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.