Үг яриа нь, оюун сэтгэхүй, эрүүл мэндээс гадна материаллаг байдалд шууд
нөлөөлж байдаг бөгөөд үг ярианы чадвар, чадавхи, сонсох, хүлээн авах чадварыг
дээшлүүлэх сургалт ихэнхи томоохон бизнесийн сургуулиудын сургалтад тусгагдаж
байдаг нь үүнтэй холбоотой байдаг. Гэмт хэргийн ертөнцөд ч, үг яриаг хянах
хэрэглэх арга ухааныг эзэмшсэн нэг нь удирдан толгойлж байдаг гэж үздэгээс нэг
төрлийн бараг сургалт явагдаж “Үгээр хүнийг алж ч болно” гэсэн Буддын сургаалийг
ашиглаж байдаг гэнэ. Гуравхан минутын уур хилэн арван жилийн нөхөрлөлийг эвдэх,
мөн бидний “Карма”-д нөлөөлөх, өөрчилөх чадвартай байдаг. Хэдэн арван жил хийсэн
буянаа ганц удаа хэн нэгнийг доромжилсноор үгүй хийх боломжтой байдаг аж.
Ведийн зурхайд, уурлах, тэр үеийн доромж үгсийг Кету хэмээх сүүдрийн гариг эрхшээдэг гэх
бөгөөд энэ гариг маш хурдан хариу үйлчилэлтэй, хоромхон зуур нөлөөлөх хүчтэй, хараал
доромжлол хэлсний хариуд хамаг эерэг зүйлсээ алдах үр дагаварыг энэ гариг
хариуцдаг гэж сургадаг, мөн хүн бүрийг үг яриандаа бодолтой хянамгай хандахад
сургадаг байжээ. Хүнийг юм яриагүй байхад таних аргагүй, тэнэг, ухаантай
эсэхийг зөвхөн үг яриагаар шинждэг. Үг яриа нь, хяналтгүй бодлын үр бөгөөд хар
муу бодол, хараал, доромж муу муухай үгс хэсэг хугацааны дараа өвчин, хавдар
болон хувирдаг гэж үздэг. Хэл, үг яриа нь, амьдралын хүч, ертөнцийн энерги гэж
үзэх нь ч бий. Амьдралын хүч хир их байна хүн, төдий чинээ эрүүл, амжилттай, орчинтойгоо
зохилдлогоотой байдаг. Гэтэл энэ хүч нь хүний ярих үед, ялангуяа бусдыг
шүүмжилэх, буруутгах, гомдоллох, хараал хэлэх үед хамгийн ихээр зарцуулагддаг
бөгөөд статистикаар бүх хэрүүл маргааны 90 гаруй хувь, хэн нэгнийг муулах, муугаар
ярьснаас үүддэг гэсэн судалгаа гарчээ. Аятайхан үг яриатай, үг хэлээ хянадаг
хүмүүс илүү амжилттай байдаг. Харин бүдүүлэг яриа хөөрөөтэй хүмүүс хэзээ ч
амжилтгүй дорой амьдардаг гэх бөгөөд энэ нь, бүхэл бүтэн улс орны амьдралыг ч
тодорхойлж байдаг гэнэ. Хэл ярианы өндөр соёлтой улс гүрнүүдийн ард иргэдийн
амьдрал мөн өндөр түвшинд байдаг нь, хүмүүсийн үг яриа эдийн засагт ч нөлөөлж
байдгийн илрэл болж байдаг аж.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Jul 19, 2018 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.