Sugar

Тайван, зөвхөн тайван бай

Jul 31, 2018 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл


Тайван, зөвхөн тайван бай

“Дээвэр дээр суудаг Карлсон” хүүхэлдэйн киноны гол баатар Карлсоны, “Тайван, зөвхөн тайван бай” гэж, ямар нэг хэрэг тарьчихаад өөртөө үргэлж давтан хэлдэг үг,  томчуудын амьдралд тийм ч хэрэггүй биш, мөн гайхмаар зүйл биш бололтой. Энэ үгийн орчин үеийн тустай гэмээр хэрэглээг та дараах зүйлийг уншаад ойлгох болно. Нэг эмэгтэй, ач хүүтэйгээ яваа өвгөний ард, супермаркетын кассанд очерлон зогсно. Ач хүү нь гартаа янз бүрийн амттан, дуртай зүйлээ барьчихсан боловч, хашгирч дэвхцэн өөр зүйл үргэлжлүүлэн  нэхэж өвгөнийг зовоох бөгөөд өвгөн –“Ваня, тайван бай, тайван, одоохон, жоохон тэвч...Сайн хүү шүү! гэнэ. Дахиад хүү тэвчихийн аргагүй юу ч юм нэхэж хашгирч эхлэв. Өвгөн, -“Зүгээр, Ваня, хоёрхон минут, тэгээд л гэртээ харьцгаана. Жоохон тэвч” гэсээр... Тэгтэл кассан дээр очимогцоо, нөгөө бяцхан чөтгөр чинь бүр, тэргэнцэр дотроос авсан зүйлсийг нь гаргаад шидэлж эхэлдэг байгаа. Өвгөн энэ үед, мөн л тайвнаар, -“Ваня, Ваня тайвшир, тайван, зөвхөн тайван бай, сайн шүү. Дахиад тавхан минут, тэгээд гэртээ оччихно. Тайвшир тэгэх үү” гэх аж. Энэ байдлыг харж зогссон эмэгтэй өвгөний өмнөөс бүр бяцхан бухимдаж байв. Тэр дэлгүүрээс гарч ирээд, машиндаа суух гэж байгаа өнөөх хоёртой таарав. Тэгснээ тэсэлгүй, өвгөнд хандан, -“Уучилаарай. Энэ хэдийгээр миний хэрэг биш боловч, хэлмээр санагдаад, та ч ёстой гайхалтай биеэ барьдаг хүн юм. Ач хүүгээ юм шидэлж тэвчишгүй зүйл хийж байхад хүртэл тайван байсан” гэснээ ач хүүд нь, -“Ваня! Чи ч азтай хүүхэд юм аа. Ийм өвөөтэй” гэж хэлээд явахаар эргэтэл, өвгөн –“Баярлалаа, гэхдээ Ваня гэдэг чинь би байхгүй юу. Энэ нусгайг харин Макс гэдэг юм” гэхийг сонсоод, эмэгтэй гайхсандаа юм хэлж чадсангүй, -Өөртэйгээ ажиллах гэж үүнийг л хэлэх байхдаа гэсэн бодолтой, үүнээс гарах үр дүнг эргэцүүлэн, үлгэр жишээ үйлдэл ч юм уу гэж бодсоор хоцорчээ. Амьдралд олонтаа таарч, тохиолдож байдаг өвөө, эмээ, ач нарын иймэрхүү харилцаа болон аливааг ийнхүү тэвчин өнгөрүүлэх чадал бидэнд байдаг уу? гэсэн бодол юуны түрүүнд миний толгойд орж ирлээ. Би ч, чангахан эмээ л дээ, гэхдээ энэ өвгөнөөр бахархах шиг. Та юу гэж бодож байна? Сэтгэгдлээ хуваалцаарай эмээ, өвөө нараа!

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.


Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Jul 31, 2018 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo