-Оюуны түвшин өндөр хүн, хэн нэгнийг маш муухайгаар ярих, ярилцахыг сонсох үед ярианд оролцох нь бүү хэл, тийм зүйлсийг сонсох, харахдаа бие нь эвгүйрхэх, муудах байдалд ордог байна. Ийм хүмүүс, болж буй зүйлс, аливааг,үнэн мөнөөр, аятайхнаар илэрхийлж, үг бүрээ бодож ярин, үг бүр нь, орчин тойрондоо эв эе, зохистой зүйлсийг түгээж байдаг. Ихэвчлэн өөртөө хандсан, хошигнол ярьдаг бөгөөд эрүүл, аз жаргалтай хүмүүс байдаг.
-Хүсэл эрмэлзэлтэй боловч түүнийхээ золиос болсон хүмүүс, шүүмжлэлд маш эмзэг, мөнгө, улс төр, эдийн засаг, сексийн талаар удаан ярьж чаддаг, өөрийнхөө талаар зөвхөн сайнаар ярьж, хэн нэгнээр доог тохуу хийхдээ сайн, их хурдан ярьдаг, хошигнол нь ихэвчлэн бүсэлхийнээс доош сэдэвтэй холбоотой байдаг. Ийм маягийн үг яриа нь, бусдыг доройтуулах үр дагавартай бөгөөд сонссоны дараа сэтгэл хоосрох, ой гутах мэдрэмж төрүүлдэг.
-Бүдүүлэг үг яриатай хүмүүсийн яриа, доромжлол, гоморхол шаардлага, шүүмжлэл, атаархал, заналхийлэл, бүдүүлэг хэллэг, хараалаар дүүрэн байх бөгөөд үг бүр нь, уур, үзэн ядалтаар нэвчсэн байдаг. Ийм хүмүүс санаатай санаагүй бусдыг уурлуулах, гомдоох, доромжлох үйлдлүүд хийж, тэрхүү сөрөг сэтгэл хөдлөлийн эрчимээр тэжээгдэж байдаг гэж хэлж болно. Хошигнол нь, доромжлол, бусдын зовлонгоор тохуурхсан аястай “хар” байдаг. Ийм хүмүүсийг эмчлэхийн тулд ертөнцийн далд хүчин буюу хувь тавилан, байнга өвчин илгээж байдаг гэнэ. Сэтгэл мэдрэлийн өвчинд өртөмтгий байдаг.
Эдгээр үг ярианы түвшнүүд нэг хүнд тэр чигтээ дагнасан байх нь ховор бөгөөд ихэнхидээ зан чанарт холимогоор суусан байдаг бөгөөд нөхцөл байдлаас шалтгаалан амархан өөрчлөгдөж байдаг гэнэ. Орчны хүмүүс, хамт олны сэтгэл зүй, хүний үг яриа өөрчлөгдөхөд нөлөөлдөг. Орчин, байгаа газраас мөн хамаардаг, үүнд, шөнийн клуб, казино, баар цэнгээний газрууд, архи, хар тамхины хамааралтай газрууд хүсэл тачаал, харанхуй мунхаглал, эрүүл бусаар нэвчсэн байдаг тул тийм газар дах үг яриа бүдүүлэг хэллэг, хараалаар дүүрсэн байдаг. Мөн үг ярианы өөрчлөлт , цаг хугацаанаас хамааралтай. Оройн 21-02 цагийг, хүн идэвхитэй байх хэрэггүй үе гэдэг бөгөөд энэ үед хүнд таагүй хүслүүд төрж байдаг гэж үздэг. Тиймээс “ өглөө нь үдшээсээ цэцэн” гэсэн, зүйр цэцэн үгийг баримтлууштай ба ер нь, энэ үед байгал дэлхий нойрсож байдаг гэдгийг тооцон энэ цаг үеийг байгалийн хуулийн дагуу зохицуулахыг хичээх хэрэгтэй байдаг аж. Та энэ цагуудын хооронд, шувуудын жиргээ сонсож байгаагүй биз дээ?
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Feb 07, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.