Нэг бүсгүй, интернетэд, баян нөхөр хайж байна гэсэн дараах зарыг тавьсан
бөгөөд түүнийг уншсан нэгэн банкны эзэн, ухаалгаар хариулт бичин сургамж өгсөн
сонирхолтой түүхийг толилуулъя.
Бүсгүйн зар: Би, өөрийнхөө талаар, шударга бөгөөд ил тодоор бичиж байна. Энэ жил би 25 нас хүрнэ. Би маш хөөрхөн, загварлаг, сонголт сайтай бүсгүй. Би, жилийн 500 мянган доллараас доошгүй орлоготой баян эрэгтэйтэй суухыг хүсч байна. Намайг шуналтай гэж бодож магадгүй ч, Нью-Йоркод, жилийн сая долларын орлого дундач орлогод тооцогддог юм. Би их өндөр шаарлага тавихгүй байгаа гэж бодож байна. Танилцах зар сонирхдог хүмүүс дунд 500 мянган доллараас дээш орлоготой хүн байна уу? Та, гэр бүлтэй юу? Тэгээд надад, ийм орлоготой хүнтэй суухыг хүссэн хүн яах ёстойг хэлээд өгөөч. Миний хуучин найз залуусын жилийн орлого, дээд тал нь 250 мянган доллар буюу миний орлогоос илүүгүй байдаг байсан. Нью-Йоркийн үнэтэй хорооллуудад амьдрахад жилийн 250 мянган долларын орлого хүрдэггүй юм. Тэгээд, хэдэн асуулт тавихыг зөвшөөрнө үү. Туслахыг гуйя.
1. Хаана баян ганц бие хүмүүс байдаг бол? /баар, зоогийн газар, спорт заалны хаягуудыг нь өгөөч/
2.Ямар насныхны группэд орсон нь дээр бол?
3. Яагаад баячуудын эхнэр онцгүй байдаг юм бол. Надтай таарч байсан баян эзэгтэй нар гадаад үзэмж, мөн зан ааш нь ч нэг их бусдаас ялгараад байхаар байдаггүй. Тэд яаж баян хүнтэй суудаг бол?
4. Эхнэр авахдаа юуг нь илүү тооцож сонгодог вэ? Харин, ямар хүнтэй уулзаж учираад явдаг вэ? /би, гэрлэхийг сонирхож байгаа шүү/
Хатагтай Үзэсгэлэнт.
Үүнийг бичсэн бүсгүй, түүний энэхүү зарын хариуд, дэлхийн үндэстэн хоорондын томоохон санхүүгийн “JPMorgan” группын гүйцэтгэх захирал сэтгэгдлээ бичнэ гэж толгойнд нь ороогүй нь ойлгомжтой. Банкир ийнхүү бичжээ.
Хүндэт хатагтай Үзэсгэлэнт ээ!
Би таны зарыг ихэд сонирхон уншлаа. Үүнтэй адил асуудлууд олон охидын толгойнд эргэлдэж байдаг байх гэж бодлоо. Би мэргэжлийн хөрөнгө оруулагчийн хувьд, таны байдлыг багахан судалж ойлголт өгөхөд дургүйцэхгүй байхыг хүсье. Миний жилийн орлого 500 мянган доллараас их, энэ нь таны шаардлагад нийцэж байна, мөн үгний минь үнэнд итгэнэ гэж найдъя. Би, таны зарыг уншаад, бизнесмен хүний өнцгөөс харахад, тантай гэрлэх асуудал муу шийдвэр гэж үзэж байна. Учир нь, тайлбарлахад маш амархан. Та, олон зүйлийг мэдэхгүйн улмаас, “гоо үзэсгэлэн”-г “мөнгө”-р солих санал тавьжээ. “А” хүн, “Б” хүнд гоо үзэсгэлэнгээ өгч, “Б” хүн түүний төлөө төлөх юм байна. Уул нь ил тод, шударга солилцоо л юм. Гэхдээ, энд нэгэн шийдвэрлэж болшгүй асуудал гарна. Таны гоо үзэсгэлэн, цаг хугацааны явцаар үгүй болно. Харин миний мөнгө, ямар нэг айхтар шалтгаан гарчихгүй бол үгүй болохгүй, жил бүр өссөөр байх бөгөөд харин таны гоо үзэсгэлэн, жил бүрээр өсч нэмэгдэн гоё сайхан болохгүй гэдэг нь хэн бүхэнд тодорхой юм. Тиймээс, эдийн засгийн үүднээс авч үзвэл, би, өсөх үнэлгээтэй активтай, харин таных бууралттай актив болж таарж байна. Тэгээд ч таны актив, 10 жилийн дараа үнэгүйдэх аюултай. Ямарч худалдаа, тодорхой нөхцөл байдал дээр тулгуурлан эхэлдэг гэж үздэг. Бид, тухайн зах зээлийн үнэлгээ нь унаж байгаа худалдаа наймааны ажилаа, хурдхан зардаг бөгөөд таны санал ч мөн үүнд өртөх магадлалтай гэдгийг ойлгох хэрэгтэй. 500 мянган доллараас дээш орлоготой хүмүүс дунд, тэнэг хүн байдаггүй юм. Тиймээс, тантай уулзаж учирахыг зөвшөөрөх хүн л байж магад. Би, таныг баян эр нөхөр хайгаад хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Харин, танд, өөрөө 500 мянган долларын орлоготой баян эмэгтэй болох боломж байгаа, энэ нь нөхөр хайхаас тань хамаагүй илүү бодит зүйл гэдгийг сануулмаар байна. Миний хариулт танд тус болно гэж найдъя.
Захирал JPMorgan.......
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Dec 14, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.