Ухаалаг гар утас, хүний тархин дах, аз жаргалын
гормон гэж нэрлэгддэг домафин, окситоциныг өсгөж, харин кортизолыг бууруулдаг
болох нь нотлогджээ. Гэтэл хүний тархи нь байгалиасаа, ямар нэг шалтгаангүйгээр
байнгын эерэг сэтгэл хөдлөлд байх зохилдлогоогүй, харин хувьслын явцад хүний
амьдрах, амьд гарахыг хангахад зориулагддаг, мөн домафин, окситоциноор үүсэх
эерэг сэтгэл хөдлөлүүд нь, байгалиасаа, хүн амьдрахын тулд хийх бодит үйлдэл, үйл
хөдлөлийн үр дүнд гардаг байх ёстой байдаг байна. Урд өмнө нь, хүний эерэг
сэтгэл хөдлөл, таашаал нь, хийж буй үйлдлээс, гинжин холбоогоор дараагийн
таашаал, хариу үйлдэлд хүргэх маягаар явагдаж ирсэн байдаг.
Гэтэл, ухаалаг гар утаснаас авах мэдээ болон утсаар ярилцах, шийдвэр шийдэлд хүрэх үйлдлүүд хүнийг хичнээн удаан гар утастайгаа харьцана, төдий чинээ удаанаар үргэлжлэх таашаалд хүргэдэг бөгөөд гар утсаа зөвхөн гартаа авахад л, баяр баясгалангийн даавруудыг ялгаруулдаг нейронууд нь идэвхиждэг болохыг тогтоожээ. Гэхдээ, гар утас, хүний амьдрах чадавхийг өсгөдөг үү гэвэл, үгүй юм. Хүний тархин дах, нейронуудын холбоос зүй тогтлынхоо дагуу, далд ухамсарт, эхний тохиолдолд авсан мэдрэмжээс таашаал авсан бол, дараагийн хүртэлтээс мөн таашаал авах мэдээллийг суулгаж байдаг. Ер нь, хүний бүхий л дадал зуршилууд хүний үйл хөдлөл, зан араншинд ийм маягаар суудаг аж. Харин, стресийн даавар кортизолын хувьд, хүн аюулд орох, саад бэрхшээлтэй учирах үед ялгарч, гарц олох, хүнд байдлаас гарах хүртэл байсаар байдаг даавар юм. Хүн аюул, таагүй байдлыг мэдэрмэгц, кортизол ихэсч, байдлаас гарахад буурна гэсэн үг. Энэхүү бууралтын үед, хүн, баяр баяслаас илүү, сэтгэл хөнгөрсөн, ялан дийлсэн эсвэл амь гарсан мэдрэмжийг агуулсан таашаал авдаг бөгөөд энэ мэдрэмжийг мөн гар утас, утсаар ярилцах үеийн аливааг шийдвэрлэх үйлдлүүдээрээ өгч байдаг. Ийм учираас, таашаалыг мөнхөд эрэн хайгч хүмүүс бид, гар утсанд яалт ч үгүй татагддаг аж. Гэтэл, бидний тархи, нейроны холбоосууд заяагдмал шинж чанартай бөгөөд амьдралаас өгөх үйл, үйлдэл, лугшилт, шалгуураар ажиллах зохилдлогоотой байдгийг мартаж болохгүй юм. Хэдийгээр гар утасны хамаарал, бусад сөрөг зуршилуудтай харьцуулвал, бие организмын жин нэмэх, эсвэл элэг хатуурахад хүргэх жишээний үр дагаварт хүргэхгүй ч, хүний байгаллаг чанар, тархины үйл ажиллагаа, сэтгэхүйн зохилдлогоог алдагдуулах сөрөг нөлөөлөлтэй болохыг мэргэн ухаандаа та, тунгаана биз ээ. Бие организм болон дотоод сэтгэлээс өгөх дохио, мэдрэмждээ анхаарч, “таатай” хамаарлаасаа багахан ч атугай зай барихыг хичээх нь, сөрөг үр дагаварт хүрэхгүй байх хамгийн зөв арга юм.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Сонин хачин Зөвлөгөө Шинжлэх ухаан Эрүүл мэнд
Oct 11, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.