Sugar

Хүн бүр оюунлаг, сэхээтэн

Apr 19, 2017 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Хүн бүр оюунлаг, сэхээтэн

Олонхи хүмүүс, оюунлаг, сэхээтэн гэх ойлголтыг, их уншсан, өндөр боловсрол эзэмшсэн, их аялж олон газар орон үзсэн, олон хэл мэддэг хүмүүсийг хэлдэг гэж ташаа ойлгодог. 

Эдгээр бүх зүйлийг мэддэг хирнээ огт оюунлаг бус сэхээтнүүд байх. Гэтэл эдгээрийг эзэмшээгүй ч дотоод сэтгэл нь жинхэнэ оюунлаг хүмүүс хорвоогоор дүүрэн байдаг. Оюунлаг гэх ойлголтыг зөвхөн мэдлэг бус харин бусдыг ойлгох чадавхи гэж үздэг. Энэ ойлголт, мянга мянган жижиг зүйлсэд илрэх бөгөөд эдгээр нь, хүндэтгэлтэй харьцаа, бусдад гайхуулахгүй анзаарагдамгүй тус хүргэх, байгал орчноо хайрлах, орчиндоо муу зүйлс хийхгүй байх, хог тарихгүй байх, хараал, муу үгсээр орчиноо бохирдуулахгүй байх зэрэг юм. Алс, бөглүү хөдөө газар ч жинхэнэ байгалиасаа оюунлаг хүмүүстэй таарч болно. Тэд, жинхэнэ байгалийн хуулиа мөрдөн, цэвэр цэмцгэр арчаатай амьдарч, өв соёлоо хадгалсан, сайхан дуу хуураа дуулах, үнэлэх, үлгэр домгоо хайлах, ахмад настнаа хүндлэх хайрлах, зочломтгой, найрсаг зантай, бусдын зовлон жаргалыг хуваалцах, ойлгох чадвартай байдаг. Энэ бол жинхэнэ байгаллаг оюунлаг байдал юм. Аливааг ойлгох, эерэгээр хүлээж авах, бусдад болон орчин тойрондоо тэвчээртэй ухаалгаар хандах чадварыг оюунлаг, сэхээтэн чанар гэх буйзаа.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Apr 19, 2017 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo