Өдөр тутмын амьдралд тохиолдож байдаг таагүй муу
энергитэй зүйлсээс хамгаалах сахиус хэрэглэх нь азгүйтэл, таагүй тохиолдлуудаас
хамгаална гэж эрт дээр үеэс үзэж ирсэн байдаг. Эдгээр хамгаалалтыг, гарын дорх
зүйлсийг ашиглан өөрсдөө хийж болдог байна. Таны хамгаалалт өөрийн тань
сэтгэлээр бүтэх нь илүү хүчтэй байдаг гэнэ. Хүн өөрийгөө хэн нэгнээс илүү
хамгаалах нь тодорхой юм. Гэр орноо муу энергиэс хамгаалах нь таагүй зүйлсээс
хол байж аз, амжилтыг дагуулах сайн үр дагавартай.
Зоосон мөнгө
Зоосон мөнгийг цэцэгний саванд, хөрсөнд нь шигтгэж хонуулан идэвхижүүлдэг. Уг зоосоо болвол улаан уут, саванд хийж биедээ авч явах нь таны, хамгаалалт сахиус болох ба мөн орлого мөнгө бэлэглэдэг байна.Улаан утас
Маш танил хамгаалалт. Улаан өнгийг хар хүчийг зайлуулж эерэг энергийг хуралдуулдаг гэж үздэг. Хаалганыхаа дээд талд гоёмсогоор зангидан өлгөх, мөн зүүн гартаа улаан ноосон утас зүүдэг. Та эдгээрийг харах болгондоо, хүслээрээ идэвхижүүлж байдаг байна.Бөгж
Маш сайн сахиус болдог. Үе дамжиж ирсэн бөгж их хүчтэй байдаг гэдэг. Амжилт дагуулдаг гэдэг бөгөөд 7 хоног сулхан давстай усанд байлгаад хэрэглэдэг. Харин шинэ бөгжийг, мөн давстай усанд хийж хүсэл бодлоороо идэвхижүүлэн зүүхэд үргэлж биед ойр шүргэлцэж байдаг сайн сахиус болж өгдөг. Эрдэнийн чулуун шигтгээтэй бол бүр сайн гэдэг.Давс
Давсыг жижиг гоёмсог таггүй саванд хийж үргэлж ширээн дээр байлгахад муу энергийг шингээж цэвэрлэж байдаг. Маш жижиг гоёмсог уут оёж эсвэл худалдаж аван дотор нь давс хийж өөрийн хүслээ шивнэн амсрыг нь чанга боож мөн биедээ ойр /цүнх, халаас/ авч явдаг. Хэрэв задарч асгарчихсан байвал чимхийг авч зүүн мөрөө давуулан цацдаг. Таныг муу зүйлээс хамгаалсан байна гэдэг.Түлхүүр
Цоожинд зориулагдаагүй түлхүүр буюу бэлэг дурсгалын түлхүүрийг орох үүднийхээ ойролцоо өлгөхөд муу зүйлээс хамгаалдаг гэдэг байна. Гэртээ орох бүртээ харан, хамгаалж буйд нь талархах хэрэгтэй гэнэ.
Эдгээрээс, санаанд таарснаа биелүүлэхэд түвэггүй хялбар,
тэгээд ч, хүний өөрийн, өөрийгөө хамгаалах хүсэл асар хүчтэй байдаг гэдэг,
ашиглаад үзээрэй.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Jan 10, 2017 - by Nimo
Мэдээлэл хуулбарлах хориотой.