Sugar

Ханиалга дарах сайн аргууд

Jul 18, 2017 - by Nimo

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд

Ханиалга дарах сайн аргууд

• Арвайн бөөрөнхий сонгино, хумс сармисыг жижиглэн хэрчиж литр сүүнд хийгээд зөөлөртөл буцалгана. Бага зэрэг зөгийн бал нэмж болно. Хоолны халбагаар өдөрт нэг удаа ууна.
• Луувангийн шүүсийг сүүтэй хольж бага зэрэг зөгийн бал оролцуулан хэрэглэнэ. Тэгэхдээ тэн хагас шүүс нь, тэн хагас нь сүү байх ёстой. Өдөрт зургаан удаа халбагаар ууна.
• Хоолны хоёр халбага шинэ цөцгийн тос, хоёр ширхэг өндөгний шар, цайны нэг халбага улаан буудайн гурил, цайны хоёр халбага зөгийн балыг хольж сайтар хутгана. Цайны халбагаар өдөрт олон удаа ууна.
• Аньсаар хийсэн ундааг зөгийн балтай хольж ууваас сайтар хөлөрч бие хөнгөрдөг.
• Чонын махыг сармис юмуу, аспиринтай хавсарч хэрэглэвээс ямар ч ханиадыг дарах чадвартай.
• Ханиад хүрээд халуурч байгаа хүүхдэд будааг дутуухан агшаагаад шүүстэй нь өгөхөд сайн.
• Мөгөөрсөн хоолойн өвчнөөс шалтгаалсан ханиалгад чацагана буцалгаж уухад үр дүнтэй.
• Уушигны мэнгэр ханиалгад луувангийн шүүсийг шахан шүүж аваад 50 грамм шүүсийг 40 грамм шингэрүүлсэн зөгийн балтай хольж уувал зохино. Хоолны мөн унтахын өмнө хоолны халбагаар хоёр удаа ууна.
• Архаг мэнгэр ханиалгыг анагааж ирсэн найдвартай аргын нэг бол гахайн сэмжийг хэт халуун биш хэмтэй пийшинд хайлуулаад тосоо өөр саванд юүлж сэрүүн газар царцаана. Цайны халбага тосыг аяга халуун сүүнд хийж халуунаар нь оочиж уух ёстой.
• Хүүхдийн хөхлүүш буюу бүгшүүлэг ханиадыг анагаахдаа дунд зэргийн хэмжээтэй сармисны таван ширхэг хумсыг жижиглэн хэрчээд сүүнд хийж буцалган өдөрт хэд хэдэн удаа уулгана.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд

Jul 18, 2017 - by Nimo

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo