“Өглөө бүрээ жижигхэн ялалтуудаар дүүргэ” –энэ энгийн бяцхан сургамж,
бүхнийг өөрчилж болдогийг дараах зүйлээс уншаарай. Сэтгэл санаагаар уначихсан, эрхэлсэн
зүйл байхгүй, юу ч хийхгүй, зорилго чиглэл ч үгүй, юу хийхээ ч мэдэхгүй
харанхуй бараан үе, хүний амьдралд тохиолдох нь бий. Энэ байдлаас, цувуулан
өрсөн даалууны нэг нь унахад цувраад бүгд унадаг хөдөлгөөний зарчим мэт,
жижигхэн цэгцтэй нэгхэн үйлдэл хийж өдрийн үлдсэн үйлдлүүдээ амжилттай
гүйцэтгэх аргыг ашиглан гарч болдог
бөгөөд мөн хүн өөрийгөө ялах, сахилгажуулах сайхан арга болж өгдөг.
Орноосоо дөнгөж босоод бяцхан ялалт хийх нь, үйл хөдлөлд өдөөгдөх чадварыг сэргээж, идэвхитэй болгож, сэдэл, урам зориг, өөдрөг сэтгэлээр дүүргэж өгдөг байна. Энэхүү бяцхан ялалтуудыг даалууны зарчим гэж нэрлэдэг. Аягатай усанд нэгхэн дусал ус дусахдаа, уг усыг долгилуулан хүрээ үүсгэдэгтэй мөн зүйрлэж болох юм. Ердийн цэгцтэй жижиг үйлдлүүд ч мөн адил дараа дараагийн үйлдлүүдийг өдөөж, гүйцэлдүүлж амьдралыг тань давалгаалуулж өгдөг аж. Жишээ болгон сонирхуулахад, цэргийнхэн, энэхүү даалууны зарчимд өндөр ач холбогдол өгч, цэрэг бүр дэг журмын дагуу ороо засахыг заавал зөв үйлдэх журам болгон ашиглаж шалгаж ирсэн байдаг. 2014 онд, адмирал У.М.Рейвен, Остины Техасын Их сургуулийн төгсөгчидийн өмнө хэлсэн үгэндээ, -“Вьетнамын дайны үед, манай зөвлөх, сургагч, ахмад дайчид бидний ороо зөв зассан эсэхийг заавал шалгадаг мөн өө сэвгүй төгс зас гэж шаарддаг байлаа. Бид тэр үед, сайн байлдаж сурах нь л гол зүйл гэж бодон инээдэмтэй санагддаг байж билээ. Гэтэл, тэрхүү энгийн үйлдлийн цаад учирыг дараа нь олсон бөгөөд өглөөд хийх яв цав үйлдэл өдрийн турш хийгдэх үйлдэл, үйл ажиллагааг хангаж байдгийг олон зүйл дээр ойлгосон” гэж ярьсан байдаг. Хэрэв та, өглөө бүр ороо цэгцтэй ёс журмаар нь засдаг бол, өдрийнхөө эхний даалгаврыг биелүүлдэг гэсэн үг. Энэ үйлдэл тань дараа дараагийн жижиг үйлдлүүдийг өдөөснөөр өдрийн төгсгөлд асар их зүйл биелүүлснээ мэднэ. Мөн энэхүү жижигхэн өдөр тутмын үйлдэл, амьдралын аар саар зүйлсийн ач холбогдолыг ойлгоход тусалдаг. Хамгийн жижиг зүйлийг зөв хийж чадахгүй бол том далайцтай зүйлийг хэрхэн зөв хийж чадах билээ? Ертөнцийг өөрчилье гэвэл орноосоо эхлэх хэрэгтэй байх нь. Ингээд, өглөө бүр хийж чадах, тус бүр таван минутаас илүү хугацаа шаардахгүй, хувийн сахилга батын нөр зүтгэл шаардлагагүй гурван зүйлээ тогтоо. Жишээ нь, 1/ ороо засах, 2/ шүдээ цэвэрлэх, 3/ ажил, сургуульдаа алхаж очих. Эдгээр нь, өдрийг үр дүнтэй болгох шилдэг арга, нийлээд агуу ялалтад хүргэх бяцхан ялалтууд тань юм. Ороо цэгцтэй сайхан зассанаар амьдралаа дэг журамтай болгож, хувийн сахилга бат өсч, аливаад төвлөрөх чадвар нэмэгддэг. Шүдээ цэвэрлэх ашигтай, эрүүл мэнддээ санаа тавих эхний алхам, өөртөө итгэлтэй биеэ авч явахад тустай. Явган алхах нь, бие мах боддоо зохих ачаалал өгч өдрийн турш эрч хүчтэй байж дараа дараагийн ажилуудаа амжилттай гүйцэтгэхэд хүргэдэг. Ийнхүү өглөөний бяцхан ялалтууд, сэтгэл өег, хийж биелүүлсэн зүйлдээ урамшсан хувь хүн, улмаар агуу ялагч болоход хөтөлдөг. Өөрийнхөө, өглөөний жижиг үйлдлүүдээ даалууны зарчимаар ажиллуулан, амьдралаа хэрхэн өөрчилөгдөхийг хараарай.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд
May 06, 2018 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.