Sugar

Хайр хэзээ ч худалдагддаггүй.

Sep 04, 2017 - by Nimo

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Хайр хэзээ ч худалдагддаггүй.

Хүнээр хайрлуулахын тулд, халамжтай хайртай хүн байж сэтгэлийг нь татах, хамт амьдрах, магтуулах, өөр хүнтэй ийм байж чадахгүй учираас зөвхөн энэ хүнтэй байх хэрэгтэй гэсэн сэтгэгдэл төрүүлж, уяхын тулд,  өөрийгөө тэр чигт нь зориулан, бүхнээ өгч, өөрийгөө бэлэглэн, хамтын амьдралдаа олон хүн алдаа хийж байдаг. 

Өөрийгөө золиослон, өөрийгөө өгч, хариуд нь, хайрыг авах ямар ч боломжгүй юм. Хайртай хүнийхээ төлөө зүтгэлээ гээд, бүр гавъяа байгууллаа гээд юу болох вэ? Хайртай хүнээсээ хүлээх хүлээлтүүдээ авч чадахгүй байгаадаа шаналан, хайртай хүнийхээ үзэл бодол, өөрийгөө нээх, босгох, амьдрах, оршин тогтнох чадвар, авъяас билгээ ашиглах нээх боломжуудыг нь устгаж, хорвоо ертөнцөд түүний хийх, өгөх, суралцах, өгч чадах зүйлсийг нь хааж, бүхэл бүтэн нэг хүний заяагдмал чанарыг үгүй хийж , өөрийн гэсэн орон зайгүй болгож, Бурханы өмнө нүгэл хийдэг. Хэт хайр халамж нь, хүнийг, юу ч хийж чадахгүй, арчаагүй, хөөрхийлөлтэй тахир дутуу хүн мэт болгон хувиргах чадвартай байдаг. Тэр таны тусламжгүйгээр амьдарч чадахаа больно. Хайр тань, зөвхөн халамжаар илэрхийлэгддэг бол, хайртай хүнээ бие муутай, өвчтэй, азгүй нэгэн мэт болгоход хүргэдэг бөгөөд аминч үзлийг нь дээд цэгт нь хүртэл өсгөдөг. Явцын дунд хайртай хүн тань, таны хандлагад дасч, өөрт улам таатай байлгахын тулд, илүү ихийг нэхэж, хайр халамжийг тань голж, бурууг хайж эхэлдэг. Ийнхүү, хайртай хүндээ хэрэгтэй, ашигт чанараараа өөрийгөө үнэлүүлдэг, өөрийгөө үнэлэх, хайрлах чадваргүй, “Тэр надгүйгээр байж чадахгүй” гэсэн өрөвдмөөр бодолдоо уягдсан, өөрөө мөн “түүнгүйгээр байж чадахгүй” гэсэн бодолтой, үүнийгээ хайр сэтгэл гэж тооцсон хөөрхийлөлтэй нэгэн болдог. Харин, хайр бол хэзээ ч золиос шаарддаггүй, аз жаргалаар дүүрэн байх мэдрэмж юм. Мөн, “Ухаантай хүн өөртөө арчаатай” байдаг гэдэг үгийг санаж явах нь зүйтэй.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө Гэр бүл

Sep 04, 2017 - by Nimo

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo