Энэ ухаалаг аав хүүхдээ мөнгөтэй зөв харьцах, мөнгөө
өсгөх, гамнах, үнэ цэнийг нь мэдрэхэд
сургаад зогсоогүй, бусдад туслахын чухлыг, мөн мөнгийг сэтгэлийн өргөл болгон
хувиргахад сургасан, олон эцэг эхчүүд
санаа авууштай арга болсон гэж, хүүгийн бичсэн зүйлийг ээж нь нийтэлсний дараа,
олон нийт дуулиантайгаар хүлээн авсан байна. Нью-Йоркийн ердийн нэгэн аавын
энэхүү ухаалаг аргыг магтахгүй гээд яах билээ. Хүү, өдрийн тэмдэглэлдээ, орлого
зарлагынхаа тухай ийнхүү бичсэнийг ээж нь, уншаад өхөөрдөн санамсаргүй олны хүртээл
болгосон нь бусдад санаа авууштай зөвлөгөө болсон аж.
-Би долоо хоног бүр карманы мөнгө 1 доллар авдаг. Дараа нь би, мөнгөө, аавын санал болгосон “хадгалах”, “үрэх”, “өргөл, тусламж”, “хөрөнгө оруулалт” гэсэн хэсэгүүдийн алинд нь хийхээ шийддэг. Хэрэв би, “Хөрөнгө оруулалт”-ыг сонговол аавдаа буцааж өгөөд, сар бүрийн эцэст хадгалуулсан мөнгөө өссөн хувьтай нь авдаг. Би хоёрхон удаа “Үрэх” хэсэгт хийж байсан. Бусдыг нь би, “Хөрөнгө оруулалт”-д хийсэн, одоо надад 10 доллар байгаа. Уул нь арай илүү байх байсан л даа, гэхдээ би “өргөл, тусламж”-д багахан мөнгө оруулсан. Учир нь, “Үрэх” хэсэг нь хоосон байгаа ядуу хүмүүст идэх юм аваад өгчихсөн юм. Сайхан ажил байсан шүү, ааваа, ээжээ! гэж бичсэн байжээ.
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Jun 08, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.