Sugar

Хүмүүсийг ядууралд хүргэх программ суулгадаг зуршлууд

Nov 05, 2016 - by Baigalmaa

Сонин хачин Зөвлөгөө

Сэтгэл судлаач эрдэмтэд, хүмүүсийг ядууруулах программ суулгадаг зуршлын шалтгаан болдог, бодлуудыг тогтоожээ.

Бидний бодох зуршлууд, тархины санхүүгийн талаарх бодлуудыг тодорхойлж, ядуурлыг програмчилдаг байна. Хүн дотоод сэтгэхүй, бие мах бодын идэвхит үйлдлээ өөрчлөн өөрийн хувь тавилангаа өөрчилж болохыг тогтоосноороо энэ судалгаа зүйрлэшгүй өгөөжтэй гэж үнэлэгдэж байна. Үүгээрээ, мөн хувь тавилангийн хувьд, сэтгэхүй оюун бодлын өчүүхэн зүтгэл юунд хүргэхийг тодотгож өгсөн юм. Тиймээс дараах бодлын зуршлуудаас нэгмөсөн салахыг зөвлөж байна.

1. Өөрийгөө өрөвдөх зуршил

Өөрийгөө өрөвдөх, хувь тавиландаа байнга гомдоллох зуршил ядууралд хүргэнэ. Ийм хүмүүсийн хувьд, бие галбир, ашиг орлого, байр сууц,амьдардаг орчин, цаг агаар, дэлгүүрийн худалдагч ер нь бүх л зүйлийг буруутган өөрийгөө өрөвдөж азгүйгээ дуудан гомдоллож байдаг бөгөөд энэ хүмүүсээс орчин тойрныхон нь залхаж холддог. Тиймээс энэ хүний хувьд ажил албан тушаал, ирээдүйтэй төсөл “үүрд баяртай” болж, тэд бага цалинтай “саарал” амьдралаар амьдарч уруудаж доройтдог.

2. Хэт нарийлах зуршил

Хэрэв та, эд зүйлс худалдаж авахдаа хамгийн хямдыг хайж сонгодог, мөн хамт ажилладаг хүмүүс чинь өөрөөс тань бага ажиллаад, танаас их цалин авдаг гэж боддог, та, хэнд ч юу ч зээлдэж тусалдаггүй, хүмүүсийн гар цайлгадаггүй, ийм цалинтай тул хүүхэдтэй болж болохгүй байна гэх мэт бодлын зуршлууд байдаг бол, танд ядуурлын зуршил хэдийн суучихсан гэсэн үг. Судлаачид, хэт нарийлалт нь ариглах гамнахаас өөр зүйл, харин орлого зарлагын тогтворгүй байдалд хүргэдэг гэсэн байна. Чинээлэг хүн тухайн зүйлийн тодорхой үнэ төлбөрийг саадгүй хийх сэтгэлгээтэй мөн бусдын ч хөдөлмөрийг үнэлж төлөх чадвартай байдаг.

3. Бүх зүйлийг мөнгөөр үнэлэх зуршил

Зөвхөн ядууралд програмчлагдсан хүмүүс л мөнгө байвал аз жаргалтай байна гэж боддог. Судлаачидын тавьсан “” аз жаргалын төлөө юу хэрэгтэй вэ?” гэсэн асуултад, зөвхөн ядуу хүмүүс материаллаг зүйлүүдийг дараалуулан нэрлэж байсан байна. Харин чинээлэг хүмүүс аз жаргал гэдэг ойлголтыг хайр, нөхөрлөл зэргээр төлөөлүүлж байсан ба дансандах мөнгөө баялаг гэж эрхэмлэн тооцдоггүй бөгөөд, тэдний сэтгэхүй нь, хоосон газарт ч бизнес эхлүүлэх, мөнгө хийх гэсэн санаануудаар дүүрэн байдаг нь судалгаагаар харагджээ.

4. Мөнгө багасах үед сандарч зовдог зуршил

Мөнгөгүй болох нь гэдэг бодлоос тань, судасны цохилт хурдсах байдал анзаарагддаг бол, мөн л үтэр түргэн салах, дарах ёстой ядуурлын программ суучихсан байна гэсэн үг гэнэ. Баян чинээлэг хүмүүсийн хувьд мөнгийг тогтворгүй, эргэлтийн зүйл гэж үздэг учраас өнөөдөр байхгүй байсан ч, харин маргааш бий болно гэж бүрэн итгэлтэй байдаг байна.

5. Орлогоосоо давуулан зарлагадах зуршил

Мөнгө олдог боловч хүрэлцдэггүй бол мөнгөнд хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй.

6. Дургүй ажил төрөл эрхлэх, хийх

Дургүй зүйл хийх эрхлэх нь хэзээ ч амжилтад хүргэдэггүй. Энэ мэдрэмж бүх зүйлийг муухай төсөөлдөг болгох уршигтай. Үүнээс салахын тулд хэн нэгэнд хэрэгцээт зүйлийг хийх биш, харин өөртөө таалагдах, сэтгэл ханамж авах зүйлс хийснээр засч болно.

7. Хамаатан саднаасаа тасрах

Ойр дотныхноосоо холдож тасарсан хүмүүс жинхэнэ азгүйтэлд хүрдэг. “хадамтай яриад яахав, хэрэгтэй бол өөрөө л ярьна биз”, “....ах, ....эгч, жинхэнэ хөдөө, ирүүлээд яахав хүмүүс юу гэж бодох юм”, “......минь та намайг бага байхад тэгж загинаж билээ, би мартаагүй” гэх мэт бодол дурсамжуудыг толгойноосоо авч хаях, ойр дотныхонтойгоо харьцаагаа байнга сэргээж байх хэрэгтэй гэнэ. Харин баячууд, удам дамжсан чинээлэг хүмүүсийн хувьд гэр бүл, хамаатан садан нь хамгийн нандин зүйл нь байдаг. Тэд, ямар ч хямрал уналт болж байсан, зөвхөн энэ хүрээнд л тайтгарал, дэмжлэг байдаг гэж үздэг ажээ.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин Зөвлөгөө

Nov 05, 2016 - by Baigalmaa

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo