Sugar

Төрсөн гаригаар хүнийг шинжих нь

Jan 06, 2017 - by Nimo

Сонин хачин

Төрсөн гаригаар хүнийг шинжих нь

Даваа гариг

Даваа гаригт төрсөн хүмүүс, сайхан дүр төрхтэй, шийдэмгий, зөрүүд, хүчтэй байдаг боловч, их үйлсийг барьж авахаас түвэгшээдэг хүмүүс байдаг. Хэлэх үг нь сэтгэл санаанаас нь шалтгаалж байдаг. Ийм хүмүүсийн алдааг нь хэлэх нь дайсагнал дагуулдаг. Тэд их яриасаг, яриаг нь сонсоход дуртай, өр зээлэнд дургүй байдаг. Цэцэг бэлгэнд авахыг, ер нь цэцгийг их ойшоодоггүй. Шооч. Орой төрсөн хүмүүс нь аядуу зөөлөн зантай.

Мягмар гариг

Бага зэрэг замбараагүй, богино үс засалтад дуртай, худал хуурмагийг их тоодоггүй, барагтай зүйлтэй эвлэрдэггүй. Зоримог, ойр дотныхноо хэзээ ч зовлон дунд орхидоггүй тусалж байдаг. Дасан зохицох чадвар сайтай, аливаад зовж шаналах нь бага, тиймээс урт насалдаг. Өтөл насандаа ихээхэн хэмжээний эд хөрөнгөтэй болдог боловч түүнийг нь бусад анзаарахааргүй амьдардаг. Өөрийн хүрсэн өндөрлөгийн тухай тэр бүр ярьдаггүй, цөөн үгтэй, ширүүн юм шиг боловч, тэдний төв, найдвартай чанар нь бусдыг татаж хүрээлүүлж байдаг.

Лхагва гариг

Зүс царай, бие хаа сайтай, хөнгөн сэтгэлтэй, маш гэр бүлсэг хүмүүс. Шударга, цэвэр зүрх сэтгэлтэй, үрэлгэн зантай ч гэр бүлийнхээ төлөө төрсөн юм шиг хүмүүс байдаг. Тэд амьдралыг баяр баясгалан мэт хүлээн авч, мөн бусдад тарааж байдаг.

Пүрэв гариг

Туяа татсан сайхан царайтай хүмүүс. Нээлттэй, сайхан сэтгэлтэй, нуух хаах зүйлгүй тиймээс, бусдыг ч тийм гэж боддог. Тэд өөрийн үнэлэмж өндөртэй тул, долигонуур занг мэдэхгүй. Өр тавих дургүй, санхүүгийн сайнгүй байдалд орвол, талх усаар зогоож байгаад ч даван гарч чаддаг ухаантай хүмүүс. Тэд дуулах, усанд сэлэх дуртай, хоол сайхан хийдэг, бусдыг дайлах дуртай, маш сайн найз. Мөн үглэж яншдаггүй халамжтай сайн ээж, эсвэл аав юм. Тав тух, тайван байдлыг юунаас ч илүү эрхэмлэдэг. Буулт хийж чаддаг, зорьсондоо хүрэхийн тулд, дайрахыг биш буулт хийхийг илүүд үздэг.

Баасан гариг

Эдгээр хүмүүсийг, сайхан нүд, нумран өргөгдсөн хөмсөгөөр нь таньж болдог. Тэд зүгээр нэг хүмүүс биш, хаан шиг явдал суудалтай хүмүүс. Энгийн албан тушаал хашдаг ч байсан, захирал шиг байж чаддаг. Тоглоом шоглоом хийх дуртай, ганган хээнцэр хувцасладаг, энгийн зүйл худалдаж авахгүй. Маш мөрөөдөмтгий, заримдаа мөрөөдлөө жинхэнэ юм шиг итгэчих үе байдаг. Тэмдэглэл хөтлөх, шүлэг найрагт дуртай, мөн муугүй зурах авъяас ч байдаг. Боловсролыг эрхэмлэх аваас ихээхэн өндөрлөгт хүрэх чадвартай.

Бямба гариг

Энэ өдөр төрсөн хүмүүс, гэнэ гэнэ сэтгэлээр унадаг зантай. Ууртай, ширүүн зантай юм шиг боловч, цаанаа бусдын төлөө зүрхтэй, уурлаж хилэгнэх үед нь ойр байсны хэрэггүй. Уурласныхаа дараа гэмээ цайруулахыг их хичээдэг. Сайхан хооллох дуртай. Таргалах нь ховор. Уян хатан, чанга биетэй. Тэд хурц тод өмсгөлд дургүй, энгийн сонгодог загвараар хувцасладаг. Өөрийнхөө ухааныг үнэлж чаддагаас бусдын зөвлөгөөг дуртайяа хүлээж авах боловч, бүгдийг өөрийнхөөрөө хийж байдаг.

Ням гариг

Энэ гаригт төрсөн хүмүүсийг, маш хүчтэй сахиусан тэнгэр хамгаалж байдаг. Аз жаргалтай хувь тавилантай, алдар нэртэй хүмүүс ихэвчлэн энэ гаригт төрсөн байдаг. Тэд асар хүнд өвдсөн ч эргэж заавал босдог. Мөн үүнтэй адил, амьдралын хүнд бэрх тохиолдлуудын дараа ч босох чадвартай байдаг. Эргэн тойрныхон нь эдгээр хүмүүст их итгэж, барагтай алдаа, үйлдлүүдийг нь өршөөж уучилж байдаг. Тэднийг хайрлахгүй байхын аргагүй. Энэ хүмүүс, амьдралыг цэлмэг тэнгэр, сайхан цэцгүүд чимдэгийн адил, амьдралын чимэг болж байдаг.

Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.

Сонин хачин

Jan 06, 2017 - by Nimo

Мэдээлэл хуулбарлах хориотой.

Боол Feb 08, 2021 - Baigalmaa
А.С.Пушкин Jan 28, 2021 - Baigalmaa
Эрүүл ухаан Jan 28, 2021 - Baigalmaa
Чи... Jan 14, 2020 - Nimo