Суугаа ажил эрхэлдэг хүмүүс ажилаа тармагц,
гэртээ буйдан дээрээ хажуулах чин хүсэлтэй хүмүүс харьцгаадаг нь нууцгүй билээ.
Ажил дээрээ дэлгэц ширтэн эсвэл бичиг цаастай ноцолдон, хөдөлгөөнгүй өнгөрөөчихөөд
мөн гэртээ ирээд сууухыг л эрхэмлэдэг бөгөөд бид, өдөрт 12 цагаас доошгүй
суудаг байна. Гэтэл, байгалиасаа бид сууж амьдрахаар заяагдаагүй бөгөөд бүр
сандал гэж зүйлийг ч бидэнд зориулж анхнаас нь заяагаагүй, харин хүмүүс өөрсдөө
үүнийг бүтээсэн юм. Байгаль ертөнц биднийг амьдрах, амьд байхын тулд байнгын
хөдөлгөөнд байж, амь гарахыг анхнаасаа тогтоосон гэдэг.
Суугаа байдлын цаг хором бүр бидний амь нас, амьдралаас хороож байдаг гэвэл хэтрүүлж байна гэж бодох байх. Гэтэл бидний бие организм, байнгын хөдөлгөөнд байхад зориулагдсан үе, мөч, булчин, шөрмөсөөс бүтсэн, тиймээс ч, эдгээр нь уян хатан байдаг. Удаан суух үед, бие чилэх, хөл гар орших зэрэг мэдрэмж төрж байдаг нь, булчин шөрмөсний сулралт, зүрх судасны өвчлөл, цусан хангамжийн дутагдал, чихрийн шижин, таргалалт зэрэг тоо томшгүй өвчинүүд, организмд явагдаж байгааг харуулдаг эхний шинжүүд юм. Суугаа байдалд, цус, өөх тос боловсруулах ажиллагаа нь 1 дахин удааширснаар таргалалт явагддаг ба цусны эргэлт удааширснаар тархины цусан хангамж муудан, тархины эд эс хэрэгцээт энергиэ авч чадахаа больдог. Энэ үед, бид мөн зөв сууж чаддаггүйгээс, нурууны үеүд бие биеэ даран, цээжний хөндийн зай багасч хангалттай хүчил төрөгч авч чадахаа болихоос гадна нурууны хэсэгт олноороо байрладаг мэдрэлийн төгсгөлүүд дарагдаснаар нуруу нугасны өвчтэй болдог.
Бид бол төрөлхөөс, бусад амьтдын адил хөдөлгөөнөөр амьдрахаар заяагдсан боловч, хөгжил дэвшлийн нөлөөгөөр байгальлаг чанараа алдан, хөдөлгөөнөөс зайлсхийх асар олон зүйлийг бүтээдэг, бүтээхийг эрмэлздэг, үүгээрээ өөрсдөө ч мэдэхгүй өөрсдийгөө мөхөөхөөр зэхэж байдаг “амьтад” юм. Бидний биед, анхны байгалийн инстикт маань сул ч атугай оршин, оюун санааны мухарт, хөдлөх ёстой гэсэн бодол тархинд маань лугшиж байдаг ч, үл ойшоон орчин үеийн хэв маягт амьдралдаа дасан, өвчин өвчлөлийн “үүрээ” өөрсдөө бэлтгэдэг нь туйлын харамсалтай. Өвчин бол, бидний бие организмын хөдөлгөөнгүй байдлыг сануулсан дохионоос гадна бие организмаа үнэлэхийг сануулсан түгшүүрийн харанга гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрсдийн биедээ сайнаар хандаж, хөл дээрээ зогсож хөдөлгөөн хийхийг эрхэмлэхээс өөр гарц байхгүй гэдгийг мартаж болохгүй цаг үе ирснийг байгаль ертөнц сануулж байна...
Мэдээ таалагдаж байвал манай хуудсанд "LIKE" дарж илүү олон шинэ мэдээ мэдээлэл хүлээж аваарай.
Сонин хачин Зөвлөгөө Эрүүл мэнд
Apr 29, 2017 - by Baigalmaa
Мэдээлэл хуулбарлах хориотой.